Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван гал трейд, ОБ капитал фүүд, Энигма, Мон кейк ХХК-ууд, Сэрүүлэг, Монголын үндэсний дээд сургуулиуд, Очир хотхон СӨХ болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:00 цагт: 10-р хороо Хурд интернэйшнл ХХК, Хурд групп /Грийт голд стар констракшн/, Уурын зуух, хуучин Нисэхийн цагаан хаалга орчмоор,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 25-р хороо Одонтын 25 Т-12-р гудамжууд, Ди Энд Юу ХХК болон ойр орчмоор,
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 6-р хороо Тэрэлж, Горхийн байгалийн цогцолбор газрын жуулчны баазууд, айл өрхүүд, Баяка трейд, Линдингхана, Их Биндэр хайрхан, Иргэн Оюунсүрэн, Цэрэндорж, Мөнхжаргал, Төгөлдөр, Отгонбаяр, Лхагвасүрэн, Стройка, Юнител, Гюүдэн хаус, Ном, Өндөр улаан, Эмина, Немо смарт, Болор, Гарьдын шилтгээн, Баяр импекс, Минжин хүүхдийн зуслан, Алтай травель, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Дүнхэн-Уул, Өнөр жуулчин, Ламиран дацан, Жавхлант, Мөнх ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, Тэнгэр алтай травель, УБ-2, Гацуурт, Эрдэнэ сумын ЗД, Жигмэдсанжаа, Талын сондор ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Цаг үе2023/03/03
Дэлхийн авто замын их хурал Чех улсад болно
-
Цаг үе2021/01/08
Өнөөөдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Үзэл бодол2023/02/17
Д.Гантулга: Хөвсгөл нуурт 12-16 метрийн гүнд 35 цагийн шумбалт хийж, түүхийг бүт...
-
Улстөр нийгэм2021/04/21
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн шийдвэр...
Сэтгэгдэл