Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны хоёр дахь тохирлын эзэд тодорлоо

Огноо:

,

Хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлуулах зуршлыг дэмжих зорилготой зохион байгуулагдаж буй Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян амжилттай үргэлжилж байна.

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян нь 2021.11.01 - 2021.12.31-ний хооронд зарлагдаж, 14 хоног тутамд 6 урамшууллын эздийг Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулж, урамшууллыг олгож байгаа билээ. Урамшуулалт аяны 2 дахь тохирлын урамшууллын эзэд 2021.11.29-ний өдөр тодорсон юм.

Урамшуулалт аяны хугацаанд Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид 3 сараас дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхтэйгээр “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аянд оролцох юм. Түүнчлэн хүүхдийн хадгаламждаа орлого нэмсэн 50,000 төгрөг тутамд нэг сугалааны эрхээр оролцох боломжтой.

Хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь 14 хоногийн урамшууллын эздээр дараах харилцагчид тодорлоо. 

  • 100,000 төгрөгтэй карт нээлгэх эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Чулуун овоо” тооцооны төвийн харилцагч Б.Хайтан;
  • 100,000 төгрөгтэй хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны “Баянзүрх дүүрэг” салбарын харилцагч Б.Эрхэмбаяр;
  • Харилцагч байгууллагаас 100,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрхийн бичгийн эзнээр Төв аймаг салбарын “Эрдэнэсант” тооцооны төвийн харилцагч Ч.Энхтуяа;
  • Bluetooth чихэвчний эзнээр Төрийн банкны Говьсүмбэр салбарын “Сүмбэр” тооцооны төвийн харилцагч Т.Марал;
  • Ухаалаг цагны эзнээр Төрийн банкны Хэнтий салбарын харилцагч Ч.Түшиг;
  • Нисдэг тэрэгтэй дотоодод аялах эрхийн эзнээр Хөвсгөл аймгийн "Улаан уул" тооцооны төвийн харилцагч А.Сувдаа нар тус тус тодорлоо.
Урамшууллын эздийг 2021.12.02-ны Пүрэв гарагт тус банкны төв байранд хүлээн авч, урамшууллыг гардуулан баяр хүргэлээ.

“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяны дараагийн урамшууллын эзэд 2021.12.13-ны өдрийн Даваа гарагт Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар тодорно.

Эрхэм харилцагч таныг “Хуримтлалтай дундаж давхарга” хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулахын зэрэгцээ мөрөөдөл биелүүлэх хуримтлалын аянд оролцож, хамгийн дотнын хүнтэйгээ Бээжингийн өвлийн олимп үзэх урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны мэдээллийн лавлах 1800-1881 дугаараас лавлаарай. 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

МЭДЭГДЭЛ

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;

2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн  ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;

3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;

4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор  Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.

Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье. 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Огноо:

,

2026 оны зургаадугаар сарын 2-4-ний өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд зохион байгуулж байна. 
 
Иргэд өөрт байрлах нэг цэгийн үйлчилгээний төвд хандан хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээллийг авах боломжтой.
 
Мөн нотариатын үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өв хүлээн авах ажлыг зохион байгуулна.
 
Мөн 2026 оны зургаадугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцааг өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, өв хүлээн авах ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулна.
 
Иргэд дээрх өдрүүдэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил 2027 оны зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаанд үргэлжилнэ гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ

Огноо:

,

2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ. 

“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох