Улстөр нийгэм
Төрийн банк Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллана
Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр тус банк Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагаагаар талууд Монгол улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, ажлын байрыг бий болгох замаар экспортыг дэмжиж, дундаж давхаргын өсөлтийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.
Энэ хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг даван туулах боломж бололцоог бий болгоход чиглэсэн нийт 16 хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
Дашрамд дурдахад Төрийн банк Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй, 2.4 сая харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 95 орчим хувь нь дундаж болон дунджаас доогуур давхаргын харилцагчид байдаг онцлогтой.
Уг хөтөлбөрүүд хэрэгжсэнээр бичил болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж чадна хэмээн Төрийн банкны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэлээ.
Улстөр нийгэм
"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.
Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл