Шударга мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид ЭХЭМҮТ-д нярайн эмчилгээний тоног төхөөрөмж хандивлана
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид өөрсдийн санаачилгаар “Хүүхдэд ээлтэй ЭТТ” төслийг хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд ажилчид хандив цуглуулан төсөв бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж санхүүжүүлдэг.
Энэ удаад “Хүүхдэд ээлтэй ЭТТ” төслийн хүрээнд “Эв санааны нэгдэл” ҮЭ болон “Ажиллагсдын үйлдвэрчний эвлэл”-ийн хамтарсан зөвлөл ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн дагуу ЭХЭМҮТ-д Ковидын халдвар авсан хүүхдүүдийн үзлэг, оношилгоо хийх тасгийн хүлээлгийн өрөөг байгуулан тохижуулах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Үүнээс гадна Санамж бичгийн дагуу ЭХЭМҮТ-д ковидын халдвартай нярайн эмчилгээнд нэн шаардлагатай дутуу нярай хүүхдийн уушгийг удаашруулан тэлэх амьсгалын аппарат, нярайн инкубатор зэрэг 100 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хандивлана. Уг төсвийг компанийн ажилчдын хандиваас бүрдсэн сангаас гаргаж байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэдээгүйжүүлэлт, хагалгааны нэгдсэн тасгийг тохижуулан хүлээлгэж өгч байсан юм.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2023/08/11
Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 36 хоногийн нөөцтэй байна
-
Цаг үе2023/04/21
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Шударга мэдээ2022/08/22
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Ажиа Гэгээнтэнг хүлээн авч уулзлаа
-
Шударга мэдээ2026/04/30
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцл...
