Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан өнөөдөр үргэлжилж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Төлөвлөгөөг боловсруулахдаа хүрээлэн буй орчны даац, эдийн засгийн чадавх, хүний нөөц, дэд бүтцийн байдлаас хамааруулан зохистой төлөвлөлт хийж, нэгж талбар бүрийн онцлогийг харгалзсан гэж Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн газрын дарга Ц. Тулга хэллээ.
 
Хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Улаанбаатар төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн үзэл баримтлалууд хэрэгжих таатай орчин бүрдэнэ гэсэн урьдач нөхцөл бий болно гэдгийг энэ үеэр онцолсон юм. Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн үндсэн зорилго нь нийслэл хотыг тогтвортой хөгжүүлж, одоогийн ба ирээдүйн хотын иргэдийн амьдрах үйл ажиллагааны тааламжтай орчинг бүрдүүлэн бий болгоход орших бөгөөд өмнөх ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хугацаа 2020 онд дуусаж байгаатай холбогдуулан хотын 2040 он хүртэлх хөгжлийн үзэл баримтлал/концепц/-ыг боловсруулсан гэлээ.  

Өдгөө дотоод болон гадаад хүчин зүйлсээс хамаарах сорилтуудтай тулж буй нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн үйл явцыг 2040 он хүртэл тогтвортой, идэвхтэй, дасан зохицох, цогц цомхон, хүртээмжтэй, ухаалаг, хэмнэлттэй хөгжлийн үзэл баримтлалуудаар төлөвлөж, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.
 
Улмаар дээрх хөгжлийн үзэл баримтлалуудыг хангуулах замаар иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хотын хөгжлийн алсын хараа дэвшүүлжээ.Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна.
 
Төсөлд 32.000 гаруй иргэн саналаа ирүүлсэн бөгөөд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна.


 
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс аюултай хог хаягдлыг Багахангай дүүрэгт гэж ерөнхий төлөвлөгөөнд тусгасныг хот орчим гэж оруулах санал гаргав. Мөн тээвэр логистикийн төлөвлөгөөг тодорхой болгох, зөрүүтэй байгаа тоо баримтыг нэгтгэх зэрэг таван санал, дүгнэлт гарсныг МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцууллаа. Харин хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зарцуулсан санхүүжилтийн мэдээллийг ил тод болгох, хотын хамгийн их түгжрэлтэй, нягтрал ихтэй Яармагийг хотын төв болгож байгаа нь үндэслэлгүй төлөвлөлт” гэв. Үргэлжлүүлэн хурлын Хороодын хамтарсан хурлаас гаргасан санал дүгнэлтийг  Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга М.Говьсайхан танилцуулсан юм.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дэмжлээ. Цаашид уг төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хурал, сайдын зөвлөлийн хурал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаан,  энэ  онд багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх аж.

 
 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Автобусны 23 чиглэлд өөрчлөлт оруулна

Огноо:

,

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулах болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор долдугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас долдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хаах болжээ. Тиймээс тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулах юм. Үүнд,

  • М:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:8 "Хайлааст-МУБИС-Цэцэг төв"
  • Ч:37 "Улаанхуаран – 4 хороолол"
  • Ч:50 "Улаанхуаран – ТЭЦ3"
  • Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр
  • Ч:66 "Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол"
  • Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай
  • ШҮ:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:157 "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:57Б "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:29Б "Зүүн 4 зам – Сансар – Вокзал"
  • Ч:48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:48А "Зүүн салаа – Шинэ зам- Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:61 "Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-ТЭЦ3"
  • Ч:72 "Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай" /дунд овор/
  • Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3
  • Ч:28 "СЭЛХ – 7 БУУДАЛ – АРД КИНО ТЕАТР"
  • Ч:53 "Яармаг – МУБИС "
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:2 "Шархад – МУБИС – 3,4 -р хороолол"
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.

2024 оны долоодугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 27-ноос 2024 оны долоодугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн, бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна

Огноо:

,

ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох