Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

МЗХ залуучуудын санаачлагыг дэмжин ажиллахыг У.Хүрэлсүхээс хүслээ

Огноо:

,

Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээсэн байна. Ингээд ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ил захидал

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль амжилттай боллоо. Сонгуульд олонхийн санал авч, ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүх танд Монголын Залуучуудын Холбооноос баяр хүргэн амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан хөгжлийн түүчээ болсон залуучуудынхаа санал санаачлагыг дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байна.

Ялангуяа таны мөрийн хөтөлбөртөө тусгасан Монгол Улсын аймаг дүүрэг, сум, баг, хороо болгоноос дэлхийн жишгийн их дээд сургуульд оюутан бэлтгэн суралцуулна гэсэн санаачлага залуучуудын урам зоригийг сэргээж, итгэлийг нэмэгдүүлсэн билээ. Иймээс Монголын залуучуудын боловсролыг дэмжсэнээр эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах энэхүү ажлаа заавал биелүүлээрэй хэмээн залуучууд хүсч байна. Таны монголчууд баялгийнхаа эзэн болох уриалга биеллээ олох болтугай гэж хүсэн ерөөж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ, Дангаасүрэнгийн Энхбат нарт ч цаашдынх нь ажилд амжилт хүсэн, санал өгсөн иргэдийнхээ итгэлийг үргэлжлүүлэн хадгалж ажиллаарай гэж хүсэн ерөөе.

Энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцсон залуучууддаа мөн талархал илэрхийлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад  18-19 насныхан өмнөх сонгуулиудаас илүү идэвхтэй байж, 30-39 насныхан нийт сонгогчдоос хамгийн идэвхтэй буюу 41 орчим хувь оролцсон нь чамлахааргүй үзүүлэлт бөгөөд залуучууд та бүхэн амжилтаа улам ахиулан, сайн бүхнийг манлайлан хөгжлийн түүчээ болж байх болтугай гэж хүсэн ерөөе. 

Монголын Залуучуудын Холбоо

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

ШӨХТГ: 11.592.700 төгрөгийн хохирол барагдууллаа

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын  “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д энэ 11 дүгээр сард нийт 325 иргэн хандсанаас 115 утсанд 290, чатботод 9, и-баримт аппликейшнд 17, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 9 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 279 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 24 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 3 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 18 иргэний 11.592.700 төгрөгийн хохирлыг барагдууллаа. 

Худалдаа үйлчилгээний салбартай холбоотой гомдол хамгийн их буюу 136 байна. Мөн харилцаа холбоо 51, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 8, цахилгаан 2 , банк, санхүү, даатгал 17 , барилга 10, боловсрол 5, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 5, контор 17 , НӨАТ 10,  СӨХ 18, түрээсийн асуудлаар 6, шатахуун 10, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад асуудлаар  29 иргэн хандсан байна. 

Эх сурвалж: ШӨХТГ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг танилцууллаа

Огноо:

,

НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулав.

УИХ-аас нийслэлийн төсвийн суурь орлогыг 1.9 их наяд төгрөг, суурь зарлагыг 1.1 их наяд төгрөгөөр баталсан. Мөн 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт татан төвлөрүүлэхээр, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 47.8 тэрбум төгрөг хуваарилахаар баталсан юм. Төсвийн төсөлтэй холбоотойгоор есөн дүүргийн 250 орчим иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахад иргэдээс 637 санал ирсэн. Эдгээр саналыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсвийн төсөлд тусгажээ.

Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж боловсруулав. Үүнд:

  1. Агаар орчны бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулна.
  2. Улаанбаатар хотын нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулан, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлж, авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх холбоос замуудыг нэмэгдүүлнэ.
  3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  4. Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж дуусгаснаар нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Нийслэлийн 2024 оны төсөвт 2.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2023 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр буюу 33.5 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 598.5 тэрбум төгрөгөөр буюу 29.9 хувиар өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу 180.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлийн 2024 оны төсвийн төсөлд нийт зарлагын 46.3 буюу 1.1 их наяд төгрөгийг урсгал зардалд, 40.3 хувь буюу 964.8 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 3.6 хувь буюу 85.2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 0.3 хувь буюу 7.5 тэрбум төгрөгийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт, 9.5 хувь буюу 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Дүүргүүдийн суурь зарлагыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хянаж, 2023 оны түвшнээс 45.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн, 247.8 тэрбум төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан. Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхдөө нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуй нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний саналыг бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авсан байна. Ирүүлсэн саналыг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж 983.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 214 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.11.30-2023.12.01/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал

·      Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсоно /Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар/

·      Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·     “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2023.05.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх

· Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

·      Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг

·   Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·      Бусад

·      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

 

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох