Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд "Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа" аяныг эхлүүлэв

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ц.Туваан нарын гишүүд энэ сарын 03-ны өдөр “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн талаараа мэдээлэл хийсэн.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж байгаа ч, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа илэрхийлээд, Улсын Их Хурлын гишүүдээс санаачлан эхлүүлсэн уг аяныг бизнес эрхлэгчид талархан дэмжиж байгааг онцолсон. Тэрбээр хэлсэн үгэндээ, “Enica Organic Impex” компани эхний ээлжинд олон улсын стандартыг хангасан 28000 ширхэг 11 төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад өнөөдрөөс эхлэн нийлүүлэхээр болсныг тодотгоод уг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь Монгол орны хөрсөнд ургуулсан чацарганыг экспортолж хийсэн “Чацарганын үрийн тос”-ноос эхлээд байгалийн гаралтай органик түүхий эдээр хийсэн гэдгийг тодотгов.
Эмч, эмнэлгийн ажилтнуудын зүтгэлийг урмаар тэтгэх, сэтгэлийн дэм өгөх уг аяныг цаашид ковид-19 цар тахлын халдвар аван эмчлүүлж байгаа хүүхдүүдэд туслахад чиглүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тус аяны хүрээнд Завхан аймгийн харьяат найман эмч өнөөдөр халдвар цар тахлын нөхцөл хүндэрсэн төрөлх нутагтаа очиж, туршлагаа хуваалцан 14 хоног ажилахаар болсныг УИХ-ын гишүүн Б. Баярсайхан гишүүн энэ үеэр тодотгоод тэвдэж явахад тэвэнгээр туслах нь хүний эрхэм нандин чанар тул бизнес эрхлэгчид, иргэд, төрийн бус байгууллагуудаас уг аяныг идэвхтэй дэмжихийг хүслээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүд БНЭУ-д "COVID-19" халдварын цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгөх аяныг санаачлан “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран зохион байгуулж 100-гаад сая төгрөг цугласныг Энэтхэгийн талд шилжүүлснийг онцлоод энэ удаагийн аянд нэгдэхийг хүсвэл тус төрийн бус байгууллагад хандахыг хүсэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ, халдварт цар тахал орон нутагт хүртэл хүндэрч байгаа энэ цаг үед эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч туйлдан, хүнд нөхцөлд ажиллаж байгааг тодотгоод монголчууд бид бие биедээ байгаагаа хуваалцан, сэтгэлийн дэм өгөн, гар сунган тусалж байж энэ аюулт тахлыг даван туулна гэдгийг онцлон тэмдэглэв.
Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн Ц.Туваан амаргүй цаг үе, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынханд үл шантрахыг хүсээд, төрийн байгууллага, иргэд эмч, эмнэлгийн ажилтнуудыг ойлгож, үүрэгт ажилд нь саад болохгүй, хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ вакцинжуулалтдаа идэвхтэй хандахыг уриаллаа.
Улстөр нийгэм
"Шинэ сэргэлт- Ахмадын оролцоо" үндэсний чуулган зохион байгуулагдлаа
Улстөр нийгэм
Төмөр замын тээврийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
Улстөр нийгэм
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо есдүгээр сарын 26-ны өдөр болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хүч чармайлтад оруулж буй чухал хувь нэмэр болж байгааг онцолж, цөмийн зэвсэггүй бүсийг байгуулах нь цөмийн зэвсгийг бүрэн устгах хамгийн үр дүнтэй арга зам болохыг цохон тэмдэглэв.
Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис болон НҮБ-ын гишүүн улсын төлөөлөгчид оролцов.
Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос жил бүрийн есдүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэдэг бөгөөд тус өдөр нь хүн төрөлхтөнд цөмийн зэвсгийн учруулж буй аюул занал, цөмийн зэвсгийг бүрэн устгах зайлшгүй шаардлагыг олон нийтэд таниулах зорилготойгоор тэмдэглэдэг өдөр юм.
-
Улстөр нийгэм2020/09/01
Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан...
-
Улстөр нийгэм2021/03/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
-
Шударга мэдээ2021/05/10
Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ
-
Улстөр нийгэм2022/04/07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт
Сэтгэгдэл