Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Юнивишн Монголиа” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоожээ

Огноо:

,

Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-д “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.” хэмээн заасан байдаг.
 
Харин ШӨХТГ-аас цахилгаан тамхи, ноос ноолуурын зах зээлийн судалгаа болон олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл дэх давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийлээ. Судалгааны дүнг 04 дүгээр сарын 29-ний өдөр ШӨХТГ-ын хуралдаанд танилцуулж, "Юнивишн Монголиа” ХХК-ийг Улаанбаатар, Дархан-Уул хотууд болон Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосныг зарлалаа.
 
Ийнхүү тус аж ахуй нэгж нь цаашид Өрсөлдөөний тухай хуулийн давамгай байдалтай аж ахуй нэгжийн зохицуулалтын дагуу үйл ажиллагаа явуулах юм. Мөн ШӨХТГ-аас хийсэн зах зээлийн судалгаагаар "Ддэш ТВ” ХХК-ийг Дархан-Уул аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдлаа алдсаныг, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч хэвээр байгаа болохыг тогтоолоо гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлана

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.

Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.

Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр болж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах арга хэмжээг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж, хангах, төлөвлөгөөний биелэлтийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 20-ны дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний комисст тус тус зөвлөлөө. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох