Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Х.Баттулгыг сонгуульд дэмжүүлэхээр АНУ-ын лобби компанийг Ц.Туваан хөлсөлж авчээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн Ц.Туваан АНУ-ын Вашингтон хотод байрлах DCI гэх лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан гэх мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Г.Дамдинням нар өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр хийлээ. Гишүүдийн мэдээлж буйгаар энэ талаарх мэдээлэл Foreign lobby report гэх сайтад гарчээ. Тус сайт нь гадны улсуудад байгаа хууль бус лобби бүлгүүдийг ил болгодог бөгөөд Ардчилсан нам зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулгыг сурталчлах зорилгоор DCI лобби компаниас үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан гэх мэдээллийг нийтэсэн байна.

50 мянган ам.долларын үнэ бүхий тус гэрээ нь 4 дүгээр сараас 12-ноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр сар үргэлжилнэ. DCI компанийн гүйцэтгэх захирал Дуглас Гудиер болон Ардчилсан намын дэд дарга Ц.Туваан нар гэрээнд гарын үсэг зурсан гэж тус сайтад бичжээ.
Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Сонгууль будлиулах ажлыг Ардчилсан нам хийж байна. Энэ дээр Ц.Туваан гишүүнээс тодруулга авмаар байна. Гишүүн АНУ-ын лобби бүлэгтэй 50 ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ ямар учиртай гэрээ вэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадын байгууллага, гадаадын иргэн хуулийн этгээдээс хөрөнгө мөнгө, хандива авахыг хориглосон байдаг. Ийм илт хууль зөрчсөн үйлдэл хийж болдог юм уу. 
 
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Энэ ямар учиртай юм бэ. Та нар маань  сонгуульд оролцох  замаа эрх биш өөрсдөө мэддэг юм байгаа биз дээ. Ийм илт хууль зөрчсөн юм хийж болж байгаа юм уу. АН-ынхны энэхүү үйлдэл нь хоёр ч хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа  юм байна. Тухайбал,  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 51.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгуулага болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хандив, дэмжлэг туслалцахаа авахыг хориглогно” гэсэн заалттай. Мөн  Улс төрийн намын тухай хуулийн 16.7.1-т олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээдээс улс төрийн нам санхүүжилт авахыг хориглоно” хэмээн заасан байдаг. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:  50 мянган ам.долларын гэрээний асуудлыг гаднын хэвлэлүүд нийтлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ мэдээлэл худлаа юм бол Ц.Туваан гишүүн яаралтай арга хэмжээ авч хариулт өгөх хэрэгтэй. Улс орны нэр хүндтэй холбоотой асуудал шүү дээ гэж байр сууриа илэрхийлсэн байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох