Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 7. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 20. Буд гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй харагчин хонь өдөр.

Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна.

2021 оны 12 сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 12-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12 дугаар сарын 2-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-р сарын 2, 3-нд тал, хээрийн нутгаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Огноо:

,

Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний Лхагва гарагт Улаанбаатар хотод суурин 173, явуулын 37, түр 14 цэгт 224 багийн 1017 эмч, ажилтан ажиллаж, 12164 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя. 







Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Огноо:

,

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цагт товлосон. Гэвч шүүгдэгч  Д.Кёкүшюзанбатбаяр,  Т.Баясгалан  нарын  өмгөөлөгч Э.Энххэрлэн, Г.Баяржаргал нар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж буй Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа, хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд  шүүх хуралдаан давхардсан тухай баримт ирүүлснийг  харгалзан шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар  сарын  14-ний  өдрийн 10:00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ16 цаг 55 минут

Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж бай...

Чөлөөт цаг17 цаг 2 минут

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна

Чөлөөт цаг17 цаг 18 минут

Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах бо...

Чөлөөт цаг17 цаг 21 минут

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Улстөр нийгэм17 цаг 25 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга...

Улстөр нийгэм17 цаг 27 минут

ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав

Чөлөөт цаг17 цаг 30 минут

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Улстөр нийгэм17 цаг 33 минут

Япон Улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн туршлагаас суралцах х...

Улстөр нийгэм17 цаг 36 минут

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Чөлөөт цаг17 цаг 40 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Санал болгох