Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Швейцарын хөгжлийн агентлагаас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоонд автомашин хандивлалаа

Огноо:

,

Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл нь Монголын уул уурхай дахь эмх замбараагүй байдлыг өөрчилж, бичил уурхайн салбарыг төлөвшин хөгжихөд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбоотой нягт хамтран ажилладаг билээ. Тус агентлагаас МБУНДХолбоонд Ланд Крузер 200 маркийн автомашин хандивласаныг өнөөдөр гардууллаа.

Энэ нь Дээвэр холбооны бичил уурхайчиддаа хүрч ажиллахад туулах чадвар бүхий өөрийн автомашинтай болох хэрэгцээ шаардлагыг олж харж, томоохон бэлэг барьсан үйл явдал байлаа. Энэ үеэр МБУНДХолбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр “…манай холбоо Швейцарын хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, 6 жилийн туршид та бүхний санхүүгийн болон бодлогын дэмжлэгтэйгээр ажиллаж, өнөөдрийн төвшинд хүрсэн. Цаашид энэ суурин дээрээ улам бэхжиж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Монголын бичил уурхайн салбарыг дэлхийд жишиг болгохоор хичээн ажиллах болно. Швейцарын хөгжлийн агентлагаас өнөөдөр манай холбоонд бэлэглэж байгаа автомашин энэ үйл хэрэгт маань ихээхэн хувь нэмэр болох нь дамжиггүй…” хэмээн талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн ШХА-ийн  Дэд даргаар ажиллаж байгаад нутаг буцахаар болсон хатагтай Илария Далиг Монголын бичил уурхайн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МБУНДХолбооны дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр шагнасаныг холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяр гардууллаа.
 
 














Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Огноо:

,

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Дүрслэл 1. Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ, хүрэлцээт байдлын үзүүлэлт

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын сэг зэмийг бүрэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна

Огноо:

,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 385000 толгой мал өвөлжиж, зудын хүнд нөхцөлд нийт 13011 тоо толгой мал хорогджээ. Отроор нийт 45000 мал өвөлжиж, хаваржсанаас 5000 гаруй мал хорогдсон байна.   

Хорогдсон малын сэг зэм устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийг үерээс хамгаалах зурвас байгуулах ажлыг сумын захиргаа төлөвлөн, зохион байгуулж байна. БОАЖЯ-наас энэ чиглэлийн үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүллээ.

Малын сэг зэм их байгаагаас байгальд хаягдсан хогийн тархац их байна. Тус сумын нийт 76205 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх шаардлагатай байгаа бөгөөд малын сэг зэм устгах 5 цэг байгуулсан байна.

Зуд турхантай сумдад ажиллах үеэр иргэд, малчдын санал, сэтгэгдлийг сонсож, Монгол Улсын Засгийн газар өгсөн шийдвэрийн дагуу шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 3.5 сая болжээ

Огноо:

,

Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өссөн байна. Малын төрлөөр нь авч үзвэл хонь 1.7 сая, ямаа 1.3 сая, үхэр 332.0 мянга, адуу 183.5 мянга, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.0 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна.

2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд оны эхний малд эзлэх том малын зүй бус хорогдол 5.4 хувьд хүрчээ. Аймгаар нь харвал Сүхбаатарт аймагт 1.0 сая том мал буюу оны эхний малтай харьцуулахад 26.4 хувь нь хорогдсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох