Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 16-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

⏱ 10:30-17:00 цагт: 5, 19, 21, 22, 27-р хороо Цайзын 1-59, Ганц худгийн задгай, Жамсран уулын ар, өвөр, Алтан өлгийн 20-36, баруун Алтан өлгийн 20-37, зүүн Алтан өлгийн 1-12, Дарь эх, Монелийн 5-53, ХААИС, Дэнжийн 1-3, Жаргалантын 1-20, Газарчины 1-3, 7-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 11:00-17:00 цагт: 15, 19-р хороо Баянбулаг, Хуурай мухар, Санзай, Хандгайт, Гүнт, Жигжид, Майхан толгой орчмын зуслангууд,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: 17-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор, ЧД 2-р хороо Иргэн Сүхтэй /үйлчилгээ/, И.Жавзандулам, Өнөрзул, Нямаа /ТҮЦ/, Омнифорс, М уайт-анжел, Би Эс Би сервис ХХК-ууд, Нийслэлийн ҮЭХ, Чингэлтэй Хаан банк болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 4-р хороо Арцатын 18 задгай, Чинбулаг, Эс Би констракшн ХХК-ууд, Ойн бирж ШТС, 1, 2-р хороо 18, 20-23, 28, 29, 40, 33, Жи Эс 34, Хивсний 33, Гэгээн өргөө 48-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-18:00 цагт: Сэргэлэн сумын гэр хороолол, МХС, Сэргэлэн ресорт ХХК-ууд.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Таван зуун кг сайжруулсан түлш тээвэрлэж явсан зөрчил илрүүллээ

Огноо:

,

Хоногийн /2019.11.14/ хугацаанд хяналт, шалгалтаар сайжруулсан түлш зөөж тээвэрлэсэн 1 зөрчлүүдийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.

- СХД-ийн 21-р хороо 361 гарамын замд Kia Bongo маркийн автомашины жолооч Н нь 500 кг сайжруулсан түлш тээвэрлэж явсныг илрүүлсэн байна.

Иймд иргэд та бүхнийг Нийслэлийн засаг даргын 2019.10.24-ний өдрийн А/1118 дугаар захирамжид заасны дагуу агаарын чанарыг сайжруулах бүс рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлшийг бүсээс гаргахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Нийслэлд өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Захирамжид “Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: 16, 17-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул хальтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 2-4 хэм хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч  хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм,  Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох