Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шүүгч нар БИЕЭ ҮНЭЛЭЛТ зохион байгуулсан байх үндэслэлтэй гэж үзжээ

Огноо:

,

Өнгөрсөн амралтын өдрүүдээр хууль, шүүхийн эрх мэдэл бүхий 10 гаруй хүмүүс “PARKVIEW” хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Булган аймгийн шүүгч Д.Отгонбаатар, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Б.Баасанцогт, АТГ-ыгн ажилтан П.Чулуунбаатар, СБД, ЧД, БЗД-ийн шүүхийн Эргүүгийн хэргийн анхан шатны өмгөөлөгч Х.Идэр нар байсан нь тус  бичлэгээс тод харагдаж байгаа билээ. Тэгвэл шүүгч нарын бичлэгийн асуудлаар ЦЕГ-аас биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай прокурорт хүргүүлсэн байна. Тодруулбал амралтын өдөр ЦЕГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, тухайн бичлэгт байсан хүмүүсээс тайлбар мэдүүлэг авсан бөгөөд биеэ үнэлэлт зохион байгуулсан нь үндэслэлтэй байна гэж цагдаагийн байгууллагаас үзжээ.

Түүнчлэн тухайн бичлэгт байсан эмэгтэйчүүдийн дансаар мөнгө орж ирсэн гэх баримтууд мөн ил болж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы дэглэм сахиулж буй онцгой нөхцөлд Төрийн тэргүүн Х.Баттулгын томилсон шүүгч нар архидан согтуурч, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй ноцтой үйлдэл гаргалаа. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга та томилсон шүүгч нартаа ямар хариуцлага тооцох вэ? Мөн өөрөө ямар хариуцлага хүлээх вэ...  
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Он гарснаас хойш нийслэл хотод шар өвсний 11 удаагийн шар өвсний түймэр бүртгэгджээ

Огноо:

,

Энэ онд Нийслэлийн хэмжээнд нийт 11 удаагийн шар өвсний түймэр, ойн санд 2 удаагийн түймэр бүртгэгджээ. Хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан байгаль хамгаалагчдын түймрийн үед ашиглах багаж хэрэгслийг бэлэн байдал, зуслангийн бүсэд оршин сууж буй болон дамжин өнгөрч байгаа иргэдийг мэдээллээр хангах зорилгоор түймрийн эрсдэл үүсэх нөхцөлийг бууруулах, сурталчлан таниулах тараах материалыг бэлтгэн хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна. 

  • Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
  • Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
  • Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх

Ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газар болон орон нутгийн байгаль хамгаалагчид, Нийслэлийн Онцгой байдлын газарт яаралтай мэдээлж иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Огноо:

,

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Геодези, усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 5, 27 дугаар хороонд байрлах Намгийн сувгийг цэвэрлэж, суваг дээгүүрх гарц гаргалгааны доогуурх мөс, лагийг гар молдок ашиглан цэвэрлэлээ.

Геодези, усны барилга байгууламжийн газар нийслэлийн хэмжээнд 165.7 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн байнгын ашиглалтыг хариуцан ажилладаг. 2026 оны байдлаар 32 байршлын 34.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжаас нийт 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн тус газраас иргэдийг үерийн далан, сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн хотхоны хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч дүүргийн иргэдэд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн байдал, санаачилсан хууль, түүний дотор чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр улс орон, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, чадамжийг  сайжруулах нь төрийн анхаарлын төвд байсаар ирснийг тэмдэглэлээ.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг хэллээ.  

Үүнд Налайх дүүргийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархал илэрхийллээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэж байгааг дурдлаа.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж 4,000 тн буюу 330 сая ам.долларт хүрч, гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 550 мянган хос гутлаар нэмэгдсэнийг хэллээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 21 улсын их, дээд сургуульд 1,055 оюутан суралцаж байгаагийн 10 гаруй нь Налайх дүүргийнх юм. 

Эдгээр хүүхдүүд дэлхийн боловсрол эзэмшиж, орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт итгэл төгс байгаагаа Ерөнхийлөгч илэрхийллээ.

Налайх дүүрэгт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тухайлбал төсвийн 56 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 79 Мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, хувийн хэвшлийнхэн 50 Мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний станц барих гэж байна.   

7,850 га талбайд байгуулсан “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар-Чойр-Замын-Үүд чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болох юм.

Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэр, барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр хэллээ.

Налайх дүүрэг цаашид аж үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, иргэдэд ээлтэй жишиг хот болохыг зорьж байна.  

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа. Мөн Ерөнхий сайд байхдаа Улиастайн гүүрээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг бүрэн шинэчилсэнд талархал илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүүргийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэхийг уриаллаа. 

Тэрбээр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Засаг даргын Тамгын газрын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний Техникийн их сургуулийн Эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор, дэд профессор Содномпилийн Гэлэгжамцад Гавьяат багш, “Нэмүүнтөгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд Хүний гавьяат эмч цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төв аймагт ажиллана.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе3 цаг 19 минут

АТГ: Яамны төрийн нарийн бичгийн даргад холбогдох хэргийг прокурорт ...

Цаг үе3 цаг 23 минут

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Цаг үе3 цаг 25 минут

“UB Robot - 2026” тэмцээн боллоо

Цаг үе3 цаг 49 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Шударга мэдээ4 цаг 7 минут

А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг ...

Улстөр нийгэм4 цаг 15 минут

Он гарснаас хойш нийслэл хотод шар өвсний 11 удаагийн шар өвсний түй...

Улстөр нийгэм4 цаг 19 минут

Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна

Улстөр нийгэм4 цаг 23 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна

Цаг үе2026/04/07

Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэри...

Улстөр нийгэм2026/04/07

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеи...

Санал болгох