Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 12-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: СБД 6-р хороо Оч гялс өргөө ХХК, 14-р цэцэрлэг, Санхүүгийн тооцоолол, Монгол маркет, Номадс хоспиталити, Эм Икс Эм ХХК-ууд, Ауре кафе, МУИС, УСҮ трэйд, Түшээ дээд сургууль болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: БГД 1-р хороо 2-р хорооллын 1/А, 2/А, 3/А, 4/А, 5/А, 8/А, 10/А, 11/А, 21/А байрууд болон эдгээрийн ойр орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: ХУД 4-р хороо Яармагийн 2-р буудал, Бизнесийн дээд сургууль, Мөрөөдлиийн дээд сургууль 63-р сургууль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ББСХ, Алтай хангай ХХК-ууд, Нийслэлийн түргэн тусламж болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-18:00 цагт: Сэргэлэн сумын гэр хороолол, МХС, Сэргэлэн ресорт ХХК-ууд орчмоор

⏱ 09:30-18:00 цагт: Баян сум болон Синво, Алтан оршихуй, ТЭДЭӨ ХХК орчмоор


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 09-нөөс 7 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-12-нд Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар  бороо орно. Салхи  9,10-нд говийн бүс нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна

Огноо:

,

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв дээр БНСУ-д үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг утасгүй интернэтийн сүлжээний төхөөрөмж бүхий гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна. Энэхүү гэрэлтүүлэг нь 300 Вт чадалтай босоо тэнхлэг (Дариус болон Савониус далбан) бүхий салхин турбин, 300 Вт чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 12 В 100 А.цаг багтаамжтай цэнэг хураагууртай, 40 Вт чадалтай LED гэрэлтэй бөгөөд 500 метерт интернет цацах төхөөрөмжтэй юм.

Уг гэрэлтүүлэг нь эрчим хүч хэмнэх зориулалт бүхий гэрэлтүүлгийг тохируулах мэдрэгчтэй бөгөөд хүн болон машины хөдөлгөөнийг мэдэрч 10м радиус дотор ойртоход 50 хувиар, 5м радиуст дотор 100 хувийн тодролтойгоор гэрэлтүүлнэ. Өдрийн цагт нарны болон салхины энергийг цахилгаан эрчим хүч болгон аккумляторт хуримтлуулах бөгөөд шөнийн цагт салхины эрчим хүч болон аккумляторт хуримтлагдсан эрчим хүчээр гудамж талбайг гэрэлтүүлэх юм. Дуу чимээ багатай генератортой (10 дБ түүнээс бага) салхин турбин нь бага хурдтай (0.6м/с – ээс дээш) салхинд ч эрчим хүч үйлдвэрлэх боломжтой тул хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай хот суурин газарт тохиромжтой гэж үз
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье!

Огноо:

,

Саяхан л хажууд чинь инээгээд, эрхлээд, тоглоод гүйж явсан үр чинь, зовлон, жаргал яриад сууж байдаг найз чинь, нуурын эрэг дээр найзуудтайгаа тоглоод ирье ээ гээд гарсан дүү чинь одоо хажууд чинь байна уу?

Энэ оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 34 хүн усанд осолдож амь насаа алдсанаас 8 нь хүүхэд, 26 нь насанд хүрсэн иргэн байна. Хэнэггүй, хайнга, анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод хайртай хүмүүсээ алдсаар байгаа юм биш биз.

Энэ замаар товчлоод явж болдог юм, би тийм ч их согтоогүй байна, хүүхдүүд тэнд тоглож байна, энэ голны усны түвшин бага байдаг юм гэх мэтчилэнгээр өмнө нь очиж байсантайгаа бүү зүүрлэ.

Бороо ихээр орж байгаа энэ үед голын усны түвшин нэмэгдэж, зарим зам, гарам хаагдаж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг7 цаг 54 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Чөлөөт цаг8 цаг 2 минут

Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлгийг туршиж байн...

Урлаг спорт8 цаг 6 минут

Орхон аймгийн наадмын өмнөх сорилго барилдаанд Б.Гантөмөр түрүүллээ

Улстөр нийгэм8 цаг 10 минут

Залуу эрдэмтдэд БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олголоо

Урлаг спорт8 цаг 14 минут

Чингис хааны музейн талаар Туркийн ШУА-иас видео хурал зохион байгуу...

Чөлөөт цаг8 цаг 18 минут

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье!

Шударга мэдээ8 цаг 22 минут

Эвдэрсэн замуудын шалтгаан нөхцөлийг тогтоож, зөрчил гаргагчдад хари...

Улстөр нийгэм8 цаг 41 минут

БНХАУ, БНТУ, БНСВУ-ын парламентын тэргүүнүүд Г.Занданшатарт УИХ-ын д...

Чөлөөт цаг8 цаг 44 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улстөр нийгэм19 цаг 56 минут

У.Хүрэлсүх залуучуудаас бүрдсэн мэргэжлийн Засгийн газар байгуулна

Санал болгох