Цаг үе
“Ubcab” “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх “Аюулгүй такси” стандарт нэвтрүүллээ
Монголын IT салбарын тэргүүлэх инженерүүдийн бүтээсэн дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн такси үйлчилгээг нэвтрүүлж буй “Ubcab” аппликэйшн үйл ажиллагаандаа эрсдэлийн шинжилгээ хийж, ISO стандартын дагуу “SafeTaxi” стандартыг байгууллагадаа нэвтрүүлжээ.
Тодруулбал, “Ковид-19” цар тахлын улмаас үүдсэн онцгой нөхцөлд төрийн болон хувийн хэвшлийн бүхий л байгууллагуудын ажилтнууд болон иргэд, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр:
1.“Ubcab” таксинуудаа халдвар хамгаалалтын ариутгалыг өндөр түвшинд тогтмол хийж,
2.Жолооч үйлчлүүлэгчдийг хоорондын тусгаарлах хаалтыг 1300 таксинд суурилуулж
3.Төлбөр тооцоог цахимаар хийх боломжийг хангаж,
4.“Интермед” эмнэлэгтэй хамтран жолооч нарыг “Ковид-19”-ийн түргэвчилсэн шинжилгээнд хамруулж,
5.Онцгой нөхцөл байдлын үеийн шуурхай мэдээллийн “Ubcall” аппликэйшнээр дамжуулан жолооч, хэрэглэгч нарт хүргэх зэрэг аюулгүй ажиллагааны бүхий л стандартыг ханган ажиллаж байгаа аж.
Цаг үе
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Цаг үе
Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Үзэл бодол2019/06/27
У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно
-
Цаг үе2023/01/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2022/04/13
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгох бүх шатны боловсролын чанарыг сайжруулна
-
Цаг үе2022/05/20
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулс...
Сэтгэгдэл