Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 9-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: СБД 8-р хороо Амила цэцэрлэг, Иргэн Батсуурь, Батцэцэг, Батдорж, Баттөгс, Эрхийн хөршүүд СӨХ, МУИС ХБ-5, ОБ-3, 4, 5, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЭЗДС, Улаанбаатар зам засвар арчлалт, Эмнэлгийн техник, Цогт баясах үйлс, Гастрологи ХХК-ууд, Очир СӨХ, Дүрслэх урлагийн сургууль болон эдгээрийн ойр орчмоор

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: СХД 12, 13-р хороо Мөнгөн гүүр эмнэлэг, 99, 104, 105-р цэцэрлэгүүд, 1-р дунд сургууль,1-р хорооллын 1, 2, 11, 12/А, Б, 13, Залуус 27-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

⏱ 10:00-18:00 цагт: Баянжаргалан сум болон Цэцэнс Майнинг, Такаражин, Ноён Гарри, Рео, Говь хурах, Монкоул петро майнинг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

⏱ 10:00-18:00 цагт: Баяндэлгэр сум


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Амар амгалангийн оронд буй аавдаа...

Огноо:

,

Амар амгалангийн оронд аав минь та амар тайван байна уу. Аль эсвэл аль нэг хүү охиндоо алиа хөөрхөн үр нь болоод ирчихсэн байна уу. Бурхан багшийн зурсан зурагт буцаж, таныг бидэндээ ирнэ гэсэн болохоор хэн нэгэндээ шинэ хүн мэндлэхэд битүүхэндээ таныгаа юм бол уу гэж бодоцгоодог.  Ааваа бид таныгаа явснаас хойш улам өнөр өтгөн болж, өрх тусгаарлах нэгэн байхад өвөө эмээ болсон ч байгаа.

Тэр болгондоо таныгаа бид үргэлж үгүйлэн санаж, таныхаа байх ёстой орон зай, үнэт сургаалыг хүсэмжлэх юм. Үнэхээр энэ захиа  аав таньд минь хүрдэг бол таныхаа эзгүйд болсон бүхий л зүйлийг хэдэн өдөр ч хамаагүй бичих юмсан.   Ээж минь сайн, таныг санасандаа  хааяахан харуусал гуниг ганцаардал бүгдийг шингээн, санаа алдахад нь,  хөөрхий ээжийг минь ганцаардуулж юунд аавыг минь авч явав даа гэж бурханд гомдох юм.

Ээждээ үгүйлэгдэх таны орон зайг бид юугаар ч нөхөж чадахгүй.

Аав, ааваа  гэдэг үгийн  араас олон зүйлийг хэлж байсан байх, гэхдээ аавдаа хайртай гэж эрх шар охин хэлсэн билүү. Хайртай  гэж хэлээгүй ч хайртайг чинь мэднээ аав нь гэж та  хэлэх л байх. Хайртай гэдэг үгийг, хайртай  хүндээ хэлж чадаагүй алдсан хүн л, ямархан харамсалтай байдгийг ойлгодог юм байна. Одоо би аавынхаа зургийн өмнө зогсоод нулимс унаган байж хайртай шүү, таныгаа санаж байна гэж мянга дахин хэлдэг ч нэг ч удаа болов аавд минь хүрэхгүй нь харамсалтай.

Таныг минь авч явсан тэр хар өдрийг хүртэл би аавын эрх охин, таны балчир жаахан үр нь байсан. Хүний эхнэр хүүхдийн ээж болсон намайг,  “Миний муу ховдог охин айлд очоод аавындаа байдаг шиг цаг үргэлж галын өрөөгөөр нь эргэлдээд байж чадахгүй өлссөн үү” гээд л хайр, хошигнол хослуулан сахалтай хошуугаараа үнсэхдээ охиндоо хэзээ ч мартахааргүй аавын хайрын үнсэлтийг үлдээсэн.
Цаг нөхцөөж байна гэж хийдэг байсан таны минь сийлбэрүүд үр хүүхдүүд бидний хамгийн үнэтэй бэлэг болон гэрийн хойморт байрлаж байгаа. Аав таныгаа сар шинийн баяраар юу юунаас илүү үгүйлэн санах юм.

Шинийн нэгний өглөө биднийг ороход ээж аав хоёр минь тавагтай идээнийхээ хоёр талаар хаалгаар орж ирэх биднийг өндөлзөн харж, алд цэнхэр хадгаа дэлгэн угтдаг байсан. Аав таныгаа босго алхуут л нэхэн санах минь юутай хэцүү гэж бодно.  Жилээс жилд улам л таны минь төрхтэй адилхан болж байгаа ах нар маань ээжийн баруун талд суун аавыгаа орлон, санах сэтгэлийг минь засах боловч, баярын энэ өдөр ээжийнхээ гаргаж тавьсан таныхаа хөрөгний өмнө зүрхэндээ  хурах шар усаа тогтоож би үл чадна.
Үр хүүхдүүдийнхээ бахархал болсон таныхаа тухай, тантай минь нүүр тулан уулзаж амжаагүй бяцхан үрсдээ байнга дурсан ярьдаг. Хүнд хэцүү амьдралыг туулан байж, аав таны минь эхлүүлсэн амьдрал тасрахгүй үргэлжилсээр, улам өнөр өтгөн болсоор байгаа.

Багш  мэргэжил тань ч нөлөөлсөн үү, хүргэн, бэр, хүү, охин гэж ялгахгүй хайрлах тэр зан чинь хань ижлүүдийн минь хайрыг нь хүртэл татаж чадсан. Ээжийн минь тайван амгалан зан, ануухан төрх бүгд таны минь ханийгаа яаж хайрлаж байсны илрэл юм уу даа. Аав таныхаа нэгэн биеийн тал болсон ээжийгээ эрхэмлэн хайрлахаа тандаа амлаж, тандаа дуулгаж чадаагүй үзүүлж амжаагүй сайн сайхан болгоноо ээждээ барьж баярлуулна.  Булбарай  жаахан үр минь болж охиндоо буцаж ирээрэй ааваа.

Хайрт охиноос чинь амар амгалангийн орон руу хаяглав...

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Аварга яст мэлхий 3 метр урт хуягтай байжээ

Огноо:

,

Энэхүү аварга яст мэлхий 5-10 сая жилийн өмнө  Өмнөд Америкийн  цэвэр ус бүхий нуур, намгархаг газар амьдарч байжээ. Судлаачид Ступендемис нь дэлхий дээр амьдарч байсан хамгийн том яст мэлхий гэж үзэж байгаа юм.

Тус яст мэлхий нь 3 метрийн урт хуягтай,  2500 паунд буюу 1 тонн 100 гаруй кг жинтэй байжээ. Венесуэл болон Колумб улсын газар нутгаас аварга яст мэлхийн  шинэ олдворуудыг нээн илрүүлээд байгаа юм. Дээрх яст мэлхийнүүд могой, матар, төрөл бүрийн загас зэрэг усны амьтдаар голдуу  хооллодог байж.

Нэгэн цагт  аварга яст мэлхийнүүдийн амьдарч байсан Өмнөд Америкийн бүс нутаг одоо элсэрхэг, цөл газар болон  хувирсан хэдий ч олон сая жилийн өмнө энэхүү бүс нутаг нь чийглэг, цэнгэг ус, намгаар бүрхэгдсэн газар байжээ. Энэ судалгааны талаарх нийтлэл шинжлэх ухааны Science Advances гэх сэтгүүлд лхагва гарагт хэвлэгдсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Сонгуулийн үеэр коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх журам

Огноо:

,

Эх сурвалж: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо

Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарлаа.

Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах журам, дээрх үйл ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ зэргийг тодорхой тусгасан байна.

Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох