Улстөр нийгэм
Н.Энхбаярын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ гэж Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Төв аймгийн хорих ангид очиж, эрүүдэн шүүлтэнд өртсөн Т.Чимгээтэй уулзана
Та бүхэнд үзүүлсэн бичлэг бол нэг хэсэг нь. Мансууруулах бодис судсаар нь хийж байгаа, хувцсыг нь зохион байгуулалттайгаар тайлаад, тэрийг нь бичиж аваад нөхөр рүү нь явсан асуудал хүртэл гарсан байгаа юм. Энэ бүх асуудлыг олон нийтэд ил болгож, тухайн үед ярьж чадаагүй.
Жендэрийн үндэсний хороон дээр манай эмэгтэй их хурлын гишүүд энэ асуудлыг тавьсан. Тиймээс гуравдугаар сарын 8-ны өдөр энэ агуулгаар Чимгээтэй миний бие очиж уулзана. Прокурорт Засгийн газрын зүгээс саналаа тавина. Энэ нь шүүн таслах үйл ажиллагаатай хөндлөнгөөс оролцож байгаа гэх агуулгаар бус эрүүдэн шүүлт Монгол Улсад дахиж хэзээ ч байх ёсгүй гэх агуулгаар хийгдэнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эрүүдэн шүүлтэд өртөн одоог хүртэл суллагдаж чадахгүй хоригдож байгаа иргэн Т.ЧИМЭГЭЭтэй уулзна. 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻
Нийтэлсэн Tsogtgerel Batchuluun, 2021.03.05, баасан
Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Иш татсан жишээнүүд нийгэмд буруу ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье
Тэрээр "Жендерийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн зүйл маань нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. ЗГ-аас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхааръя гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна лээ. Нөгөөтээгүүр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна" гэлээ.
Улстөр нийгэм
“Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа
“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа найм дахь жилдээ зарлалаа. Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр буюу тавдугаар сарын гуравны өдөр шилдэг бүтээлийн эздийг тодруулдаг уламжлалтай.

Энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог. Үүнээс гадна тусгай байрт таван оюутан шалгаруулж, мөнгөн урамшуулал олгодог юм.
Уралдаанд сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох эрхтэй.
Өмнөх 7 удаагийн уралдаанд тэргүүн байр болон тусгай байрт шалгарсан оюутнуудад “Сэтгүүлч Батдорж” сангаас нийт 20.2 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ. Уралдааныг “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ хамтран зохион байгуулж байна.
