Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Хонгконгод зорчих иргэдийн анхааралд

Огноо:

,

Хонгконгийн засаг захиргааны эсрэг 8 дахь долоо хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд хурцдаж, Хонгконгийн Олон улсын нисэх онгоцны буудал, БНХАУ-аас Хонгконгт суугаа Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн газрын байр болон Юэн Лонг, Шэюн Ван, Козвэйбэй зэрэг дүүргүүдийн нутаг дэвсгэрийг хамраад байна.

Жагсаалын үеэр жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болж Хонгконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэж, олон 10 хүн бэртэж гэмтжээ.

Иймд манай иргэд Хонгконгод зорчихдоо сонор сэрэмжтэй байж, жагсаал цуглаан болж буй газраар явахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлж байна.

Гадаад харилцааны яам

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Х.Удвалцэцэг: Ээлтэй төртэй болж чадвал энэ хүнд үеийн дараа сэргэх бизнес олон байна

Огноо:

,

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор Х.Удвалцэцэгийг урьж ярилцлаа.

Б.Төгс

-Бизнесийн салбарт амжилттай яваа залуу бүсгүйчүүдийн төлөөлөл бол таныг гэж боддог. Бизнесийнхээ талаар ярилцлагын эхэнд товчхон танилцуулахгүй юу?

-Миний хувьд оюутны ширээнээс дөнгөж босоод компаниа байгуулж байлаа. Мэргэжлийнхээ дагуу аялал жуулчлалын компаниа байгуулаад 11 жил өнгөрчээ. Одоо л төдийлөн анхаарч хөгжүүлэхгүй байгаа болохоос Монголын хамгийн ирээдүйтэй байж болох салбар бол аялал жуулчлал. Энэ компаниа хөл дээр нь босгоод дараа нь үйлдвэрлэлийн салбарт орсон. 2014 оноос эхлээд ангилсан мах, махан бүтээгдэхүүний “King meat” брэндийг гаргасан. Тухайн үед Монголд энэ төрлийн бизнес байгаагүй. Одоо ч цөөхөн байна. Гадаадад бол махыг хэрэглээ бүрээр нь ангилж хэрэглэдэг. Үхрийн махыг гэхэд л 24 төрлөөр ангилах жишээтэй. Жуулчид хүртэл ангилсан мах хэрэглээд сурчихсан байдаг учраас аялал жуулчлалын салбараас маань ургаж гарсан бизнес гэж хэлж болно. Одоо энэ үйлдвэрлэл маань нэлээд өргөжөөд экспортын төвшинд хүрсэн байгаа.

-Та өөрөө үйлдвэрлэгч, бас баялаг бүтээгчдийн дуу хоолой болсоор ирсэн. Яагаад энэ замыг сонгосон юм бэ?

– 2015 оноос үйлдвэрлэлийн салбарынхаа дуу хоолой болох замыг сонгоод явж ирлээ. Яалт ч үгүй өөрийн ажил дээр мэдрэгдээд ирэхээр дуугарахаас аргагүй болсон л доо. Татварын систем нь яадаг юм, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хэрхэн дэмждэг юм, , төсөл тендерт яаж ордог юм, ар өврийн хаалга, шахалт дарамт гэж юу байдаг юм гээд бүгдийг өөр дээрээ мэдэрч эхэлсэн учраас 2015 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог байгуулахад гар бие оролцон зүтгэж байлаа. Бид төрийн ордонд 1000 баялаг бүтээгчийн чуулганаа хийгээд албан ёсоор холбоогоо байгуулж байсан. Тухайн үед яг надтай ижилхэн замыг туулж байгаа үйлдвэрлэгчид нэгдсэн. Бидний гол зорилго бол бизнес эрхлэгчдийн эрх ашиг. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч хэн байх ёстой вэ. Монгол хүний идэх хоолыг монгол хүн бэлдэх ёстой юм уу, эсвэл хэн нэгэн Ли овогт, Ши овогт бэлдэх ёстой юм уу гэдгийг л эхлээд асуумаар байна. Хүний бизнес яриад яахав.

Өөрийнхөө бизнесийн жишээн дээр л ярья. Миний эрхэлж байгаа бизнесийн толгой дээр нь дандаа мөнгөтэй хятадууд байна. Өнөөдөр би салбарын яаман дээрээ очоод ЖДҮ-ийг дэмжих зээл авья гэхэд өгөхгүй байна. Тэгвэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах зөвшөөрөл авья гэхээр бас өгөхгүй байна. Монгол Улсын иргэнд олдохгүй байгаа зөвшөөрлөө хятад хүнд өгчихсөн. Би ажилчдынхаа бэлтгэсэн жаахан махыг БНХАУ-ын зах зээлд Монгол Улсынхаа хилээр гаргахын тулд нэг кг мах тутамд 10-14 юанийг тэр зөвшөөрөлтэй хятад хүнд төлж байна. Энэ бол эмгэнэл шүү. Би 100 тонн мах гаргахын тулд монгол мөнгөөр 400 сая төгрөгийг аяллын визтэй нэг хятадад төлж байна.  Тэр хятад энэ мөнгөнөөс манай улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй.  
Тэгвэл тэр квотыг хятад хүнд өгөлгүй Удвалцэцэгт өгчихсөн бол яах байсан бэ. Тэр 400 сая төгрөгөөр 50-60 ажилчныхаа цалинг тавьж, тог цахилгааныхаа мөнгийг төлж, Монгол Улсад 40 сая төгрөгийн татварыг үлдээх байлаа. Энэ хавар хятад компаниуд Улаанбаатарчууд бидний нөөцийн махыг бэлдсэн. Монголчууд өөрсдийнхөө идэх хоол буюу стратегийн хүнсийг гадны иргэдийн гарт алдчихсан байна гэдэг ямар том эмгэнэл вэ. Баялаг бүтээгдчийн эрх ашиг хойш шидэгдэж байгаа ганцхан жишээ л энэ.

-Уг нь үйлдвэрлэгч орон болох өргөн боломж бидэнд байдаг. Таныхаар яагаад болохгүй байгаа юм бол?

– Би монгол хүний хоолыг, өмсөх хувцсыг монгол хүн л хангах ёстой гэсэн үзэл бодолтой хүн. Мэдээж дэлхийтэй хөл нийлүүлэх хэрэгтэй ч  монгол хүнийг монгол хүн л илүү ойлгож, мэдэрч, сэтгэл ханамжийн баталгаа өгч чадна. Юу хэлэх гээд байна вэ гэхээр Монгол хүн л нутагтаа эзэн нь байх ёстой. Монгол хүн бүр үйлдвэрлэгч болох бүрэн боломжтой. Тал сайхан газар нутаг,  байгалийг баялаг,  мал мах, сүү цагаан идээ, амьдрах ухаан бүгд байна. Юу л байна боломж байна. Гэтэл яагаад бидний 90 хувь нь ядуу амьдраад байгаа юм бэ, яагаад ядуу амьдруулаад байна вэ. Өнөөдрийн байдлаар Монголд үйлдвэрлэгч тийм олон биш шүү дээ. Бүртгэлтэй компани гэхэд 160 мянга гэсэн тоо байдаг. Жижиг, том бүгд нийлээд шүү. Гэхдээ энэ үйлдвэрлэгчдийн нуруун дээр эдийн засгийн тодорхой хувь нь тогтож байна. Олон мянган өрх энэ салбараас амьдралаа залгуулж байна. Гэтэл төр засаг нь энэ хүмүүсийнхээ эрх ашгийг, зах зээлийг нь хамгаалаад, бодлогоор хангаад явчихаж л чадахгүй байна шүү дээ.  Татвар л авахаа сайн мэдэхээс биш энгийн нэг аяллын визтэй гадаад хүн үндэсний үйлдвэрлэгчдийнх нь өмнүүр орж бүх боломжийг нь булаагаад сууж байхад харсан ч хараагүй мэт, ойлгосон ч ойлгоогүй мэт л байж байна. Сүүлдээ бидний бизнесийн орчныг хамгаалах ёстой, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах ёстой эрх баригчид нь өөрсдөө хоолыг минь булаадаг боллоо. 76 гишүүний 41 нь ЖДҮ сангаас зээл авсан байсан. Эрх баригчдын 50-иас илүү хувь нь  баялаг бүтээгчдийн эсрэг зогсож байна гэсэн үг. Иймэрхүү асуудлууд байгаа учраас үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуугарч, байр сууриа илэрхийлээд яваад байгаа юм. Өөр арга байхгүй. Өнөөдөр  бид хэлэхгүй л бол улам дордоно. Юм удах тусмаа хуучирдаг, цаг хугацаа алдах тусмаа өнгө үзэмжээ алддаг.

-Цар тахлын энэ хүнд үеийг хэрхэн даван туулж байна вэ. Таны ард хэдэн ам бүл байна вэ?

-Би өөрөө ам бүл зургаа, үйлдвэрлэл ид ажилтай үедээ 120 орчим хүн надад хамаарч байна. Хүүхэд гэр бүлийг нь бодвол 600 орчим хүн болж байна. Энэ хүнд хэцүү үед аль болох цалинг нь таслахгүйг хичээж байна. Мэдээж хэвийн үед ажиллаж байснаас өөрчлөлт гарсан. Ганцхан надад ч тулгарсан зүйл биш л дээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шийдвэр гарч хөл хорио тогтоосноос хойш баялаг бүтээгчдийн дундаас 46000 ажлын байр байхгүй болсон байна. Энэ дунд өртчихгүйхэн шиг даваад гарах гээд их хичээж байна. Гол хоёр үйлдвэрлэл болох мах, аялал жуулчлалын салбар маань таг зогссон байгаа. Нэлээн том шалгуурын жил болж байна. Сэтгэлийн тэнхээ хүчийг шаардаж байна. Гэхдээ даваад гарах нь ойлгомжтой. Энэ жил бас сонгууль болох гэж байна. Сонгогчид маань зөв хүмүүсээ зөв залуучуудаа сонгоод монголчуудынхаа төлөө ажиллах ээлтэй засгийн газар байгуулагдаж чадвал энэ өвчний дараа Монголд сэргэх бизнес зөндөө байгаа. Мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт том боломж байна гэж харж байна. Тиймээс одоог биш алсыг харж өөрсдийгөө тайвшруулаад зүтгэж байна даа.

-Дэлхий нийтээр хямарсан энэ цаг үед өөрсдөө үйлдвэрлэгч байхын үнэ цэнийг энэ өвчин бидэнд мэдрүүлж байх шиг?

– Монголчууд юу хийж бүтээж чаддагийг харуулж байна. Хил гаалиа хаагаад хоёр гурван сар болж байна. Хүнсний хомдсол үүссэн юм алга. Барааны үнэ хөөрөгдсөн юм алга.  Энэ монголчууд ямар сайхан баялаг бүтээгчид юм бэ,  бизнесийн орчин нь ямар таатай, эрүүл хөрстэй юм бэ гэдгийг гадныхан олж хараасай. Манай гэрийн хөргөгчинд гадны хүнс нэг ширхэг ч алга. Мах, өндөг, сүү, ногоо гээд бүгд монголынх. Боломж тэр чигээрээ байна гэсэн үг. Хамгийн гол нь бидний хүсээд байгаа зүйл бол биднийг бодлогоор дэмжээд өгөөч, бараа бүтээгдэхүүнийг минь экспортод гаргаад өгөөч. Би ганцаараа хил дээр гүйж очоод бараагаа өгчихдөг юм биш. Яагаад үйлдвэрлэгчдийнхээ өмнөөс “Манайхан ийм юм үйлдвэрлээд байна. Танай улс руу гаргамаар байна” гээд хэлээд, хэлцээд өгч болдоггүй юм бэ.  Хятадын баячууд нэг нэгэндээ юу гэж аархдагийг мэдэх үү. “Би жилд нэг удаа ургадаг төмс иддэг” гэж баярхдаг юм билээ. Би хамт ширээнд сууж байгаа хүнийгээ тэгж хэлэхэд эхлээд ойлгоогүй. Гэтэл Хятадад улирал тутам сар тутам ургац авдаг юм байна. Жилд нэг удаа ургадаг гэдэг нь эрүүл хөрсөнд ургасан органик хүнсээ гайхуулж байгаа нь тэр юм байна. Гэтэл бид өдөрт тэр эрүүл хүнсээ хэдэн удаа иддэг билээ.  Монголд ямар их баялаг байгааг энэ жишээнээс харж болно. Тэнд Доржийн тарьсан чацарганыг экспортод гаргаж яагаад болохгүй гэж. Өнөөдөр уул уурхайгаа яриад маргааш үйлдвэрлэгчээ яриад хольж болдоггүй юм уу. Уул уурхай бол Монголын ирээдүй гэсэн үгэндээ бат нот итгэчихээд суугаад байх юм. Гэтэл газар дорх баялаг нэг л өдөр шавхагдана биз дээ. Алтнаас алт ургах уу.  Харин мал аж ахуй, газар тариалан гээд өсөөд үржээд л явдаг салбаруудаа яагаад тоодоггүйг үнэхээр ойлгохгүй байна.  

Олж анхаарахгүй ч биш хүсэхгүй байгаадаа л учир байгаа байх. Монгол Улсын хөгжлийн гарцыг тэд тодорхойлохыг хүсэхгүй байна шүү дээ.

Өнөөдөр Монголын 3.2 сая хүн их биш шүү дээ. “Самсунг” корпораци дэлхий даяарх салбарууддаа зургаан сая ажилтантай. Тэд бүгд  баталгаажих төвшнөөс дээг орлоготой, аз жаргалтай амьдарч байна. Гэтэл энэ улсад өргөн уудам тал нутаг, хөдөө, мал аж ахуй, асар их оюуны потенциал байна. 2015 оноос хойш л ингэж дуугарч байна даа. Одоо л өөрчилж авахгүй бол орхигдож дарагдах гээд байна. Хэдхэн хүний гарт бүх зүйл байх ёстой гэдэг бодлоороо үлдэх гээд байна. Тиймээс цаашид ч үйлдвэрлэгчдийнхээ дуу хоолой байсаар байх болно.

-Таны ажилладаг салбар, зорьж, ярьж байгаа зүйлс байгальтайгаа ойрхон юм. Төрж өссөн нутагтай нь холбоотой болов уу?

-Би Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Манай нутагт дэлхий дээр байж болох бүх байгаль бий. Говь цөл, хангай, тайга,  мөсөн гол, ой хөвч, тал хээр нь байдаг. Өвөлдөө хасах 45, дундаа нэмэх 40 хүрдэг эрс тэс уур амьсгалтай.  Сүрлэг хайрханууд, том нууруудтай. Хүн өөрөө байгалийн бүтээл гэдэг. Тиймээс миний хувьд байгаль дэлхийтэйгээ ойрхон байхыг хичээдэг. Чөлөөт цаг гарвал л аялах дуртай. Миний хувьд аялал жуулчлал, мал аж ахуй гээд голлох салбаруудаа нутагтаа хөгжүүлэх туйлын зорилготой. Шууд өнөөдөр бодоод маргааш хийчихдэг хүн биш л дээ. Аливаа зүйлийг чанартай, тооцоо судалгаатай хийхийг тэргүүнд тавьдаг. Тиймээс аймагтаа хэрхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ гэсэн судалгаан дээр тав орчим жил ажиллаж байна. ЖДҮ, баялаг бүтээгчдээ дэмжих, хөгжлийн гарц нь тодорхой үйлдвэрлэгч аймаг болгоод хөгжүүлчих юмсан гэсэн хүсэл зорилго надад бий.  Өвөө минь төрд 44 жил туувар туусан хүн байсан. “Монгол малын мах бол мах махны хаан шүү. Хэрэв ирээдүйд боломж нь олддог юм бол монгол махыг дэлхийд таниулаарай” гэж надад хэлж байсан. Би тэр замаар нь л явж байгаа.  Иймэрхүү л гоё гоё хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдлөж  хийж явж байгаа хүн л дээ. Яахав өмнөхөө чимээгүй хийгээд явж болно л доо.  Гэтэл энэ улсад төрсөн иргэнийхээ үүргийг дутуу биелүүлээд байгаа юм шиг санагдаж байна. Нүдэн дээр байгаа алдааг бид хамтдаа засахгүй бол болохгүй байгаа учраас үйлдвэрлэгчээс тэмцэгч болоод явж байна. Мэдээж гудамжинд уриа лоозон барихаас илүү шийдэл, гарцыг гаргаж ирэхийг хүсдэг. Хүний хувьд зөөлөндүү зан чанартай болохоор хатуу хүчээр гэхээс илүү яавал өөрчилж болох вэ, зөв, өгөөжтэй, хүртээмжтэй байдлаар шийдэж болох вэ гэдэг талаас нь харж ирлээ.

-Сүүлийн үед залуучууд хийж бүтээх, үйлдвэрлэхийг зорих болжээ. Энэ салбарт олноороо орж байна. Тэднийг хүсэл мөрөөдлөөсөө ухрахгүй байхад нь та ямар зөвлөгөө өгөх вэ?

– 2009 он буюу 11 жилийн өмнө намайг бизнеэсээ эхэлж байхад бидний үеийн залуус гайгүй ажилд орохоо л бодож байсан. Над шиг шууд үйлдвэрлэгч болох залуус цөөхөн байсан. Гэтэл одоо хүмүүсийн хандлага, чиглэл маш их өөрчлөгдөж байна. Ялангуяа залуучууд үйлдвэрлэлийн салбарт орж байгаа нь үнэхээр сайхан байна. Өөрсдөө хийж байна, өмсөөд сурталчилж байна. Би ганцаараа биш болсон байна. Урьд нь залуучуудын төлөөлөл болоод ганцаарддаг үе байсан. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн төлөө дуугараад, төр засгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бодлогоор хангаач гээд шаардаад байгаа нь үүнтэй холбоотой. Энэ оргилуун хүсэлтэй залуусын зориг мохох вий, шантрах вий. Надад шантрах үе байсан. Тэр үедээ би “Ер нь ингээд буугаад өгөх байсан юм бол яах гэж чи эхлүүлсэн юм бэ” гээд нулимсаа арчаад л босдог байсан. Залуу хүн маш хурдан урам авдаг, бас хурдан унтардаг, шантардаг. Тиймээс энэ түрээд гараад ирж байгаа залуусынхаа урд бид зогсмоор байна, хамгаалмаар байна. Залуучууддаа, дүү нартаа хэлэхэд бид хамтдаа л энэ нийгмийг бүтээх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчид баян байж үндэстэн өөрөө баян байна. Хоёр том зах зээлийн дунд бид амьдарч байна. Тиймээс Монгол дотроо өрсөлдөх биш дэлхийн зах зээлд тэмүүл. Энэ хоёр том зах зээл рүү манай залуучууд юу ч хийгээд экспортолж чадна. Юун саарал, хар жагсаалт. Энэ сайхан залуу боловсон хүчнүүдийг дэмжээсэй, битгий дараасай. Харамсалтай нь дараад байна л даа. Тиймээс  зоригтой бай, хэнээс ч битгий үзэл бодлоо нуу. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлө, хичээ, тэмц, бид олуулаа болж байж дуу хоолойгоо хүргэнэ. Бидний хоолой зөв дуу хоолой учраас ичих хэрэг байхгүй. Хэрэв шантрах үе гарвал яах гэж эхлүүлснээ сана. Хүний амьдрал гэдэг эхлүүлээд, хаяад байх урт хугацаа байдаггүй. Мөн хэзээ ч битгий нэгнээ өрсөлдөгч гэж хар. Зөвхөн Монголын зах зээл гэж байхгүй .Дэлхийн зах зээлийг хар. Энэ германы үзэг Монголд байгаа шиг Монгол үзгийг Германд яагаад гаргаж болохгүй гэж. Нэгдэн нийлээд нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэ, хамтдаа дуу хоолойгоо хүргэ, хамтдаа зүтгэ. Цаг өөр болсон, бид өөрчлөх ёстой. Өнгөрсөн хугацаанд бид хэтэрхий даруухан байлаа. Итгээгүй биш итгэсэн учраас чимээгүй л хөдөлмөрлөсөн. Одоо харин өөрчлөх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Д.Мөнх-Эрдэнэ: УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг нэг л хүн байдаг, тэр АН-ыг худалдаад авчихсан

Огноо:

,

АН-ын ҮБХ-ны гишүүн асан, бие даан нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Түүний хувьд АН-аас нэр дэвшихээр горилж 100 сая төгрөг намдаа тушаасан ч, горилогчдоос дахин 300-400 сая төгрөг нэхсэн АН-ын дарга С.Эрдэнэтэй үзэл бодол зөрөлдсөн гэх шалтгаанаар намаасаа гарч бие даан нэр дэвшихээр болсон. Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж буй тэрбээр өнөөдөр намынхаа удирдлагуудад шударга өрсөлдөхийг уриалсан уриалга гардуулжээ. Мөн дэнчин 100 сая төгрөгөө буцааж авах асуудлыг тавьсан байна.

Энэ үеэр тэрбээр “Баатархүү тэргүүтэй дарга нар нэр дэвшилтэд сэтгэл гонсгор байна. Боловсролын зэргээрээ дээгүүрт ордог хүмүүс, олон сайхан залуусаа АН нэр дэвшүүлсэнгүй. АН нэг хүний нам болсон гэдгийг намын бусад гишүүд ч зөвшөөрч байна.. АН-ын мандатыг зарсан. Монголыг бүхэлд нь худалдаж авдаг нэг том компани АН-ыг худалдаад авчихсан гэж намын гишүүд ярьж байна. УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг нэг л хүн байдаг, та бүхэн мэдэж байгаа байх. Энэ хүн 100 сая төгрөг өгөөд нэр дэвшиж чадаагүй залуучуудад мөнгийг нь өгөөд хэл амгүй болгож байна гэх зүйл сонслоо.

Гэхдээ миний хувьд буцааж авсан зүйл алга. Нэр дэвшихээсээ нэг өдрийн өмнө намын гишүүн болсон, гэмт хэрэгт холбогдсон 10 гаруй хүнийг нэр дэвшүүлсэн. Миний хувьд Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүнээс эхлээд ҮБХ-ны гишүүн болтлоо АН-д 10 гаруй жил зүтгэсэн. Гэтэл цагийн өмнө ҮБХ-нд гишүүнээр ороол нэр дэвшчихэж байна. Гэхдээ эцсийн сонголтыг ард түмэн хийнэ” хэмээсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

У.Хүрэлсүхийн санал болгосон баг

Огноо:

,

МАН-аас УИХ-ын  ээлжит  сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг харахад   “цонхоо цэлийтэл нээжээ”   гэж дүгнэж болох юм.   Хуучин кадруудаа шинэчлэн, залуу  үеэ дэмжих,  олон нийтийн хүлээлтэд нийцсэн сонголтыг санал болгох, эмэгтэйчүүдийн дуу хоолойг чухалчлах тухайд  У.Хүрэлсүх яалт ч үгүй дэвшил гаргажээ.

 Энэ тухайд статистик харвал 76 нэр дэвшигчийн 42 нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс байгаа бол 29 хүнийг анх удаа УИХ-д нэр дэвшүүлжээ.

Харин  16 буюу 21.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэр дэвшигчдийг тодруулахдаа залуу, дунд, ахмад үеийн төлөөллийг багтаасан бөгөөд 78.9 хувь нь эрэгтэй, 21.1 хувь нь эмэгтэй,  60 орчим хувийг залуучууд эзэлж байна. Харин   ажил мэргэжлийн хувьд  38.2 хувь нь эрх зүйч хуульч, 30.3 хувь нь эдийн засагч, нягтлан бодогч, 17.1 хувь нь инженер, 6.6 хувь нь багш, 6.6 хувь нь бусад, 1.3 хувь нь эмч мэргэжилтэй хүмүүсээс бүрджээ.

 УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч. Тиймээс МАН эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүй, эдийн засаг, инженер инноваци, цэрэг арми, хөдөө аж ахуй гээд салбар салбарын манлайлагчдаас багаа бүрдүүлж, шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой болон эв санал, эрч хүчээ нэгтгэж байгаа аж. Байлдагчаас генерал, асрагчаас Гавьяат эмч, Харвард, Йеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийг төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхэн, шилдэг сэхээтэн бүсгүйчүүдийг ард түмний төлөөлөл болгон илгээсэн нь энэ.

Судалгааны дүн шинжилгээ,  нийгэм, олны хүсэлтийг онцгойлон авч үзсэнээр МАН-ын дарга  У.Хүрэлсүх  “Нэр цэвэр, мэдлэг боловсролтой, туршлагатай, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ”  гэсэн амлалтдаа хүрсэн төдийгүй шинэ цаг үе, шинэ сорилт нөхцөлийг харгалзан үзсэнийг  харж болохоор байна.  

МАН-ын дарга У.Хүрэлсүх “Бүх зүйлийг хуулийн  дагуу хийнэ” гэдгээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдийг тодруулахдаа  ч энэ байр суурьтаа бат зогсож, хууль шүүхийн байгууллагад шалгуулж байгаа болон болж бүтэхгүйтэй нэр холбогдсон цөөнгүй хүнийг намын нэрээр сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн юм. Тухайн хүмүүс ч намынхаа удирдлагын шийдвэртэй санал нэгдсэн.

Энэ бол улс төрийн намд байх  том соёлын нэг буюу  МАН нэг гарт зангидагдаж, зарчим, үнэт зүйлийнхээ төлөө  нэг зүгт харж чаддагийг харуулсан явдал байлаа.  Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд төдийгүй үүнээс ч олон жил төр түшилцсэн  УИХ-ын 20 гишүүн  энэ удаагийн сонгуульд өнжихөөр болсон. Тодруулбал,  УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, О.Содбилэг, М.Билэгт, Ч.Улаан, Н.Оюундарь, А.Сүхбат нарыг нэр дэвшүүлээгүй.

Ийнхүү 20 гишүүнийг энэ удаагийн сонгуульд өнжөөсөн нь шинэ, залуу дүр төрхийг улс төрд бүрдүүлэх орон зай гаргаснаас  гадна олон нийтийн дунд явуулсан  рейтингийн судалгаанд үндэслэн гаргасан шийдвэр  байв.  Тэгвэл МАН-ын шинэ дүр төрх, имижийг хэн бүрдүүлэх вэ.  Салбар бүрийн дуу хоолойг төрд илэрхийлж чадах, мэдлэг боловсролтой  шинэ залуу үеийг оруулж ирэх бодлогын хүрээнд  өөрийн эзэмшсэн мэргэжил, салбарын хүчтэй дуу хоолой болж, нийгмийн хүлээлтэд нийцэн ажиллаж чадна гэж үзсэн хүмүүсийг дэвшүүлжээ.

Энэ хүлээлтэд нийцсэн хүмүүсийн төлөөллөөс танилцуулбал Гавьяат эмч Ж.Чинбүрэн.  Түүний нэрийн өмнө “хавдрын”  гэх тодотгол заавал бичигддэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад тэргүүлэх зэргийн  өвчлөл болсон хавдартай тэмцэх шаардлага улс орны өмнө  зүй ёсоор тулгараад байгаа билээ. Тийм ч  учраас  хавдрын өвчлөлийн уг гарвал ба эмчилгээ,  оношилгоо, шаардлагатай дэмжлэг  зэргийн тухайд Ж.Чинбүрэн эмчээс өөр  биеэр үзсэн мэт сэтгэл гарган ажиллах хүн үгүй гэхэд болно.

Банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх цаг болсон талаар эдийн засагчид төдийгүй улстөрчид ч ам уралдан ярьдаг. Энэ нь мэдээж амьдралаас урган гарсан дүгнэлт бөгөөд энэ салбарт  дэлхийн хөгжлийг  дагаж өөрчлөгдөх, хүндээ чиглэсэн бодлого явуулах шаардлага аль хэдийнэ бий болсон.  Тэр дундаа  зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр хэмжээнд байдаг манай улсад  энэ тухайд реформ хийж,   төрийн бодлогын хэмжээнд авч үзэх учиртай. Тийм ч учраас энэ чиглэлээр  төрд хүчтэй  дуу хоолой болж чадахуйц  өндөр боловсролтой,  практик туршлагатай хүнээр МАН   “шарк” Г.Амартүвшинг нэрлэлээ.   

Дараагийн хүн Г.Дамдинням. Уул уурхайгаас бүрэн хараат шахуу  манай улсын хувьд  энэ чиглэлийн мэргэжилтэн, тэр дундаа  дэлхийн хэмжээний боловсрол эзэмшсэн  залуу үеийн төлөөлөл төрд байх нь зайлшгүй шаардлага болсон.  Тийм ч учраас уул уурхайн бодлогын судалгааны мэргэжилтнийг төрд ажиллуулахын тулд  залуу судлаач Г.Дамдиннямыг   МАН-аас   Дархан-Уул аймагт нэр дэвшүүлэхээр илгээлээ. Цаашилбал, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нарын  өндөр боловсрол, арвин туршлагатай залуусаар намаа төлөөлүүлэхээр  УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлжээ.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд “Улс төрийн намаас нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалт бий. Бий гэсний учир нь өнгөрсөн хугацаанд энэ заалт   цаасан дээр бичигдсэн хэдий ч “амьгүй” байсаар өдийг хүрсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл,  манай улсад эмэгтэйчүүдийн оролцоо  улс төрд харьцангуй бага. Тэр дундаа улс төрийн намууд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэх, төрийн бодлого шийдвэрт дуу хоолойгоо хүргэх боломжийг төдийлөн олгодоггүй байв.  Ийм  хуучинсаг байдалд Ардын нам шинэчлэл хийхийг эрмэлзэж ирсний илрэл нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтээс шууд харагддаг. Өөрөөр хэлбэл, тус сонгуульд  МАН 16 эмэгтэйг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн бол энэ удаад ч мөн дээрх  квотоо  хадгалж үлджээ. 

Энэ бол Сонгуулийн тухай  хуулийн  дээрх заалтыг мөрдөж, бусад намд үлгэрлэсэн жишээ юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь нийгмийн хэрэгцээ, шаардлага, хүсэлт болсон. Нөгөө талаас дэлхийн чиг хандлагыг дагасан нь бас нэгэн дэвшил байлаа. 

Эмэгтэйчүүд төрд олноороо гарах нь нийгэмд тулгамдсан төдийгүй бугшсан, төдийлөн үр дүнд хүрдэггүй ужгирсан асуудлуудыг шийдэх тухайд гарц болдог жишигтэй. Эрүүл мэнд, боловсрол, хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, хүмүүжил  зэрэг  тэр бүр олны анхааралд өртдөггүй ч   өрх гэр,  иргэн бүрийн өмнө тулгамдсан деталь асуудалд ч төрийн бодлого, шийдвэр дутагдаж байдаг. Гэрийн хэрэг төрийнх гэдгийн адилаар  энэ бүхэнд  анхаарал хандуулах эзэд  нь эмэгтэйчүүд байна гэж Ардын нам үзжээ.  Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг нарыг дахин дэвшүүлж буй нь  олон нийтийн   дундах судалгааны дүнг харгалзан үзсэн төдийгүй   хийсэн ажлынх нь үр дүнтэй шууд холбоотой ажээ.

“Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс биш сор болсон сэхээтнүүд суугаасай. Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж боддог. Ийм байж  гэмээнэ парламентаас зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно” гэсэн У.Хүрэлсүхийн амлалт  бодит болж,  МАН жанжин шугамаа алдалгүйгээр, нэр дэвшигчдээ тодруулсан. Гагцхүү МАН-ын дэвшүүлсэн бодлого хэрэгжиж, эхлүүлсэн ажил үргэлжлэх эсэх нь иргэд сонгогчдын гарт  шилжлээ.

М.Өнөржаргал 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм3 цаг 31 минут

МАН сонгуулийн зардлаа гишүүд, дэмжигчдийнхээ хандиваар босгож байга...

Чөлөөт цаг11 цаг 25 минут

Чихэвчийн чанга дуу мэдрэлийн эсийг гэмтээдэг

Чөлөөт цаг11 цаг 43 минут

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Шударга мэдээ11 цаг 50 минут

Италийн брэндүүд “Монголын хаан ширхэгт” ноолуурыг захиа...

Улстөр нийгэм11 цаг 54 минут

БНСУ-ын хилээр нэвтрэх журамд өөрчлөлт оржээ

Чөлөөт цаг11 цаг 59 минут

"Ард Даатгал" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа

Чөлөөт цаг12 цаг 3 минут

Хогоо ил задгай шатаах болон хогоо зориулалтын цэгт хаяхгүй байх н...

Урлаг спорт12 цаг 9 минут

“Playtime” хөгжмийн фестиваль ирэх оны зун хүртэл хойшло...

Чөлөөт цаг12 цаг 16 минут

Хадгалах хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн бэлэгний багцад оруул...

Улстөр нийгэм12 цаг 21 минут

Инфографик: “Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тух...

Санал болгох