Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Монгол адууны өв соёлыг сурталчлав

Огноо:

,

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооноос ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдад бэлтгэлээс бусад цагуудад Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, соёл урлагийг сурталчилсаар байна. Түүний нэг нь энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан "Адуучин" өдөрлөг байв. Дэлхийд нэрээ дуурсгасан монгол адууны гайхамшиг, монголчуудын адуу маллах өв соёлыг олон улсад сурталчлах зорилго бүхий энэхүү өдөрлөгөөр хурдан хүлгийнхээ зоон дээр урт уурга суналзуулсан 30 гаруй адуучин Төв аймгийн хэд хэдэн сумаас цуглуулсан шилмэл 200 гаруй адуугаа хурааж, уурга шүүрэх, морь булгиулах тэмцээн зохиож ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдын нүдийг хужирлав.

Адуучин залуус 40 метрийн зайд газарт хэвтээ уургыг давхиж яваа хурдан хүлгийнхээ нуруун дээрээс ганц бөхийлтөөр шүүрч байгаа нь гадна, дотнын зочдыг алмайруулж байв. Наадмыг үзэж сонирхохоор цугласан олон адуучдыг дэмжин уурга шүүрэх тоолонд өөрөөс нь илүүтэй баярлаж, алдаа гаргахад нь дуу халаглаж байв. Уналга эдэлгээнд орж үзээгүй догшин хангал морь сургах нь аль ч орны залуусын амар хийх ажил биш. 10 мянган жилийн тэртээгээс морь гаршуулж эхэлсэн цагаасаа монгол түмэн эмнэг хангал морийг булгиулж, сургаж ирсэн түүхтэй. Эмнэг адууг сургах нь түүнийг зөвхөн уналга эдэлгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна Монгол залуусын бие бялдраа хөгжүүлэх нэгэн төрлийн дасгал сургалт гэж ахмад буурлуудын маань ярьдаг нь учиртай ажээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Дуучин Ж.Алтайцэцэг, С. Сэрчмаа нар эх орноо тойрон аялан тоглолт хийнэ

Огноо:

,

Поп дива,  Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, поп дива дуучин С.Сэрчмаа нар “Altaa& Sally-21” нэртэй аялан тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна.

Хүчтэй хоолой, байгалиас заяасан авьяас, мэргэжлийн ур чадвар зэргээрээ бусдаас эрс ялгардаг МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг, гоо үзэсгэлэн, уянгалаг дуу хоолойгоороо залуучуудын анхаарлыг байнга татаж байдаг дуучин С.Сэрчмаа нар ирэх есдүгээр сарын 20-ноос аялан тоглолтоо Монгол орны баруун хязгаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхлэх юм байна.

Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч дуунд дуртай ард түмэндээ зориулан тоглолт хийхээр бэлтгэж байгаа хоёр поп дива хатагтай өөрсдийнхөө шилдэг уран бүтээлээс дээжлэн хүргэх бөгөөд тоглолтын үеэр үзэгч олонд зориулсан олон сюрприз барихаар  шийджээ. “Altaa& Sally-21” аялан тоглолтын Мэдээллийн ивээн тэтгэгчээр энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байгаа Монголын сайтын холбоо ажиллах юм байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Цаатны наадам-2000 цааны баяр” боллоо

Огноо:

,

Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396  болж өссөн байна. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 2006 хүн амтай. Үүнээс 755 тува иргэд байдгаас 339 баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг байна.

Монгол улсын цаа бугын тоо толгой өссөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатны наадам - 2000 цааны баяр”-ын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 8 дугаар сарын 16,17 өдрүүдэд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний нээлтэд  ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож, үг хэлэв.

“Цаатны наадам-2000 цааны баяр”-ын арга хэмжээнд баруун, зүүн тайгын цаатнууд 1200 гаруй цаатай ирж ёс заншил, соёл уламжлалыг сурталчилан оролцов.  Мөн ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд хүрэлцэн ирж оролцсон юм.

Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, Этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардын авьяастнуудын тоглолт болсон юм.  Мөн наадмын үеэр үндэсний урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан худалдаа гарсан байв.

Цаатны наадмын үеэр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар цаа бугад үзлэг, шинжилгээ хийж, нэгдсэн судалгаа гаргахаар ажилласан байна.

Цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газраас үе шаттай тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар 2007 онд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах хөтөлбөр”-ийг 255 дугаар тогтоол батлагдсан. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 42 дугаар зарлиг, Засгийн газар 2013 онд “Цаатан иргэдэд халамжийн тэтгэвэр олгох тухай” 168 дугаар тогтоолыг тус тус гаргасан байна. Дээрх тогтоолууд хэрэгжсэнээр насанд хүрсэн цаатан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 хувь, хүүхэд 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэвэр олгодог болсон байна.

Засгийн газар 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж  ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас 12 толгой цаа буга импортолсон, 2014 онд Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагад санал тавьж, санхүүжилтийг шийдвэрлэн 19 толгой цаа бугыг худалдан авч Хөвсгөл  аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд цаатан иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа бугын цус холдож, ашиг шим, амьдрах чадвар нь сайжирч тоо, толгой нь жилээс жилд өсөж байна.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр дүнд цаа бугын тоо толгой өсөж, тэдний амьжиргаа дээшилж байна.

 
 
 
 
 
 

 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтлоо. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг гаргана.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгалаа.

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох