Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ДХИС-ийн тухай хүмүүсийн мэддэггүй сонирхолтой 10 БАРИМТ

Огноо:

,

1. Таны төсөөлснөөс том сургууль
Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 11 бүрэлдэхүүн сургуультай. Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн  сургалтын төлбөрөөс бусад үндсэн ангийн сургалтын төлбөрийг төрөөс төлдөг, суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогдож, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ гэсэн байгууллагуудын офицер бүрэлдэхүүнд орж төгсөөд, ажлын байранд томилогддог.

  • Удирдлагын академи
  • Ахисан шатны боловсролын сургууль
  • Цагдаагийн сургууль
  • Хилийн албаны сургууль
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль
  • Онцгой байдлын сургууль
  • Ахлагчийн сургууль
  • Эрх зүй, нийгмийн ухааны сургууль
  • Шинжлэн магадлахуйн институт
  • Гадаад хэлний сургалтын институт
  • Ахлах сургууль

 Нийт 500 гаруй багш, алба хаагч, ажилтнууд болон 3500 гаруй сонсогч, оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна.
 
2. Тус их сургуульд шинээр элсэн суралцаж буй элсэгчид нэг сар Цэргийн анхан шатны мэдлэг олгох хээрийн сургалтад хамрагдаж “Цэргийн тангараг” өргөдөг. Үндсэн ангийн сонсогчид эхний хоёр жил сонсогчийн /дотуур/ байранд байрлан суралцдаг. Үнэхээр урт хугацаанд хамт байдаг болохоор сонсогчид хоорондоо нэг гэр бүл шиг л дотно байх нь аргагүй.

3. Нэгдүгээр дамжаанд орсон цагаасаа л сонсогчид цагаан сар, наадам, шинэ жилийн баяраар амардаггүй. Учир нь тэд цагдаагийн байгууллагад нэмэлтээр үүрэг гүйцэтгэдэг.
 
4. Тус их сургууль “Цагдаагийн ажил-Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн дээд боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаа-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил” 2 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Товчхон тайлбарлавал өмнө нь авсан бакалаврын боловсролоо ахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн мэргэшсэн алба хаагчид болж гарах бүрэн боломжтой.
5. Дотоод хэргийн их сургууль дэргэдээ  усан бассейн, аврах, эрэн хайх дасгал, сургалт хийх гүний шумбалтын бассейнтай “Спорт цогцолбор-Номын сан”-ийн барилгыг барьж ашиглалтад оруулж, сургалтын таатай орчныг бүрдүүлээд байна.
 
6. Дотоод хэргийн их сургуулийн фэйсбүүк хуудас төрийн өмчит болон бусад их, дээд сургуулиудаас хандалтаараа дээгүүрт ордог.
7. Сургуулийн "ах нар" төгсөөд дүү нартаа хувцсаа өгдөг нь тэдний ойр дотно байдал, сонсогчдын дунд тогтсон "уламжлал"-ыг илтгэнэ.
 
8. Элсэн орсон эмэгтэй сонсогчид эрэгтэй сонсогчидтой адилхан үүрэг гүйцэтгэдэг. "Эмэгтэй" гэж авч үзэх асуудал энд байдаггүй. 100/5 хувь орчим л эмэгтэй сонсогч байдаг бөгөөд тэднээр бахархахгүй байх аргагүй.
9. Сонсогчид зун нэг сар, өвөл 14 хоног амардаг.
 
10. Их сургуулийн орчин маш цэвэрхэн бөгөөд Монгол Улсад хотхон хэлбэрээр хөгжиж буй анхны сургууль юм. 3000 сонсогчийн хичээлийн төв байр болон 850 сонсогчийн байр, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв зэрэг барилга байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцөлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах бүхий л боломж бүрдсэн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.

               Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

               Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж,  Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ. 

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Улстөр нийгэм2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Цаг үе2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Улстөр нийгэм2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Улстөр нийгэм2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Улстөр нийгэм2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Цаг үе2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Санал болгох