Улстөр нийгэм
Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай
Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.
Төрийн банкнаас энэ сараас эхлэн биллингийн сувгаа нэмэгдүүлж аль ч банкны хэрэглэгч байсан QR код ашиглан хэрэглээний төлбөрөө цахимаар төлөх боломжийг мөн олгоод байгаа юм.
Үүнээс гадна:
Доорх сувгуудыг ашиглан хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой бөгөөд НӨАТ-н баримтаа бүртгэлтэй цахим шуудангаараа авч болох аж.
- Төрийн банкны өөр ойрхон салбарт нэг удаа очиж эсвэл Гялсбанк үйлчилгээгээр сар бүр гардаг хэрэглээний төлбөрөө бүртгүүлж, холбуулсан данснаасаа тогтсон хугацаанд “АВТОМАТ”-аар суутгуулах,
- Банкны салбарт очиж бүртгэл хийлгэх шаардлагагүй www.statebank.mn веб сайт руу нэвтрэн “И-БИЛЛИНГ” цэс руу орж, бүртгүүлэн хэрэглээний төлбөрөө картаараа шууд төлөх,
- www.statebank.mn “BЕБ” сайтаар нэвтрэн Гялсбанкны үйлчилгээний эрхээрээ ашиглан Хэрэглээний төлбөр цэс руу орж, Орон сууц, Цахилгаан, СӨХ, Кабель, Интернэтийн төлбөрийг өөрөө бүртгэх, дэлгэрэнгүй задаргаатай лавлах, төлөх,
- Төрийн Банкны Гялсбанк аппликейшн-ыг гар утсандаа татаж суулгаснаар банкны бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна хэрэглээний төлбөрөө лавлаж, төлөх,
- Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэн гар утаснаасаа мессеж илгээн хэрэглээний төлбөрөө төлөх,
- Төрийн Банкны картаар АТМ ашиглан орон сууцны төлбөрөө лавлаж, хэсэгчлэн болон нийт дүнгээр төлбөрөө төлөх,
- www.statebank.mn веб сайт руу нэвтрэн “И-БИЛЛИНГ” цэс руу орж, шинэ харилцагч цэсээр бүртгүүлэн QR код авч, аль ч банкны интернэт аппликейшн-р төлөх боломжтой.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2023/05/16
АГ АГААР: Өнөөдөр говь талын нутгаар салхи, шороон шуургатай...
-
Үзэл бодол2019/05/25
Тамхинаас татгалзаж уушгины эмгэгээс сэргийлэхийг уриаллаа
-
Урлаг спорт2019/12/09
Түүнийг дуулахад харцнаас нь хор шар, уучлал, эрч хүч, хайр, бардамналыг мэдэрдэ...
-
Улстөр нийгэм2025/11/24
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэл...
