Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Тусламж хүргэх МИАТ-ын онгоц АНУ-ыг зорилоо

Огноо:

,

Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан  АНУ-д тусламж үзүүлэх  асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хүргэх “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэхээр Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн  7801 дугаартай шууд нислэг АНУ-ын Сиатль хотыг зорилоо.

Тусламж хүргэх ёслолыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клечески нар үг хэлэв. Сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй ийм хүнд сорилттой нүүр тулж буй үед улс орнууд нэгдэж, бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх учиртай. Энэ хүнд үед манай улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж, та бүхэндээ сэтгэлийн дэм үзүүлж байна. Та бүхэн биднийг үргэлж дэмжиж ирсэн. Өнөөдөр Монгол, Америкийн хооронд анхны шууд нислэг үйлдэх гэж байна. Манай онгоц буцаж ирэхдээ өөрийн 250 орчим иргэнээ авч ирнэ. Энэ бол манай хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ эхлэл юм хэмээн тэмдэглэлээ. Энэ арга хэмжээг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санаачлага, дэмжлэг нэн чухал байсныг Сайд Д.Цогтбаатар онцлов.

Элчин сайд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын тусламжийг АНУ нэн талархан хүлээж авч байгаа гээд, тусламжийг хүлээн авах болон Монголоос очиж буй анхны нислэгтэй холбоотой нарийн төвөгтэй зохицуулалтуудыг хийхэд хоёр талын холбогдох байгууллагууд шуурхай, амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа удаан хугацаанд өндөр түвшинд хөгжиж ирснийг тэмдэглээд, монголчуудын түншлэл, нөхөрлөл, улмаар цар тахалтай тэмцэх хамтын хүч чармайлтад ийнхүү тус дэм болж байгаад маш их баярлалаа гэв.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Онцгой байдлын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян, Монголын Үндэсний  Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин,  МИАТ компанийн төлөөлөл оролцов. Мөн нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг үйлдвэрлэсэн “Мөнхийн тун”, “Эксклүсив” компанийн удирдлага оролцож, бүтээгдэхүүнийхээ дээжийг Элчин сайд М.Клеческид гардуулав.

Тусламжаар илгээж буй 60 мянган ширхэг нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг АНУ-ын Онцгой байдлын Холбооны алба хүлээн авах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох