Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

"Их Хурд-8" шигшмэл хурдан морьдын уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ

Огноо:

,

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан  шилмэл хурдан морины уралдаанаар үргэлжилж байна. Шилмэл хурдан хүлгүүд  22 км-ийн зайнд уралдсан юм. “Их Хурд-8” наадмын  шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан. 

1. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай 

2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр  сумын харъяат Ч.Цэрэнбатын хул аман хүзүү

3. Төв аймгийн Баян сумын харъяат МУМУ П.Энхмөнх хул айргийн гурав

4. Төв аймгийн Баян сумын харъяат Б.Нямжав зээрд айргийн дөрөв

5. Төв аймгийн Батсүмбэр сумын МУТМУ С.Лувсанбалдан халтар

Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно

Огноо:

,

Аялгуут тансаг ардын дуу нь хүмүүний бие, дотоод сэтгэлийг ариусгах шидтэй бол өөрийн дуулах донж маяг, намба төрх, хоолойн нарийн торгон нугалаа цохилго, мэдрэмжээрээ ардын дуугаа аргадан, амилуулан  дуулдаг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Б.Алтанжаргал  уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна.

Урт түүхийн домогт дуунууд

Уяхан хөгжмийн зөөлөн аялгуу

Уран хоолойн ганган шаглааг

Зөвхөн дэргэдээс нь хүртэх тансаг мэдрэмжийг төрүүлэх “Тэнгэрийн салхи” Ардын дууны тоглолт “Корпорэйт Конвеншн Центр”-т 2020 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд 19.00 цагаас тоглоно.

Уг тоглолт  Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд тоглолт юм. Б. Алтанжаргалын дуулахыг сонссон хэн бүхэн тал нутаг, ижий аав, амраг хайртай бүхэндээ очсон мэт мэдрэмжийг авч, гэгэлзэн, гуниглан, догдлон, жаргаж сонсдог билээ.   

Тоглолтонд үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, этник бүжгийн “Даанс лаб” хамтлаг, уртын дуучин Л.Баяржавхлан нар оролцож байна.

Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр Ай энд Жи Интернейшнл ХХК, дэмжигч байгууллагаар Корпорэйт Хотел энд Конвеншн центр, Талын эзэн ХХК, E Студи, Хөхүүр айраг зоог, Хуяг брэнд, Намнаа клуб, Лимитлес рекордс тус тус ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 8855-8810, 9990-9192 утаснаас болон www.altanjargal.com цахим хуудаснас авна уу.

Харин тоглолтын тасалбарыг https://www.ticket.mn/event/983/ болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой. 
 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо

Огноо:

,

381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт энэ сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 300 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн концертыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт хүрэлцэн ирж, таалан соёрхлоо.

381 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ.

Ардын урлагийн гайхамшиг, алтан үеийн нийтийн дууны бахдам өв сан хийгээд дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүд тоглолтын үеэр эгшиглэж, нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн концертын цар хүрээг харуулав. Дуу, бүжиг, хөгжим, оркестр, хувцас хэрэгсэл, тайз засал, гэрэлтүүлэг, найруулагчийн тавилт, шийдэл энэ бүхнээс зөвхөн монголчуудын гэсэн үндэсний онцлог, үнэ цэн, үнэт зүйл нэвт үнэртэж, мэдрэгдэж байсныг анзаарахгүй байхын аргагүй аж.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов

Огноо:

,

Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат,  Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа.

Энэхүү уламжлал болсон барилдааныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй хотын удирдлагууд хүрэлцэн ирж үзэж сонирхож, амжилттай барилдсан бөхчүүдэд шагналыг гардуулсан юм.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ16 цаг 11 минут

Хамгийн хямд үнээр өөрийнхөө ур чадварыг олон улсад үнэлүүлэх боломж...

Чөлөөт цаг1 өдөр.өмнө

Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээ...

Урлаг спорт1 өдөр.өмнө

Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно

Чөлөөт цаг1 өдрийн өмнө

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Урлаг спорт1 өдрийн өмнө

Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо

Урлаг спорт1 өдрийн өмнө

Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 2...

Шударга мэдээ1 өдрийн өмнө

"Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгж...

Улстөр нийгэм1 өдрийн өмнө

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух...

Улстөр нийгэм1 өдрийн өмнө

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэ...

Улстөр нийгэм1 өдрийн өмнө

УИХ-ын дэд хороо, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Санал болгох