Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлаар сайдуудтай уулзлаа

Огноо:

,

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Б.Баярсайхан өнөөдөр /2020.08.04/ ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон тус яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн талаар санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийн тодотголын төслийг боловсруулж байгаа энэ чухал үед Хүний хөгжлийн цогц бодлогын асуудлыг холбогдох тулгуур яамд анхаарч, уялдаа холбоогоо сайжруулахыг санууллаа. Өмнөх жилүүдийн алдаа нь салбарууд тус тусдаа хөгжил ярьсаар, хүнээ хөгжүүлэх асуудал дунд нь орхигдсоор ирсэн. Хэдийгээр хүний хөгжлийн асуудал ХНХЯ-ны эрхлэх асуудалд байгаа ч салбар бүрийн уялдаа холбоогүйгээр энэ ажил урагшаа явдаггүй. Иймээс эхний ээлжид хамтарсан ажлын хэсэг гаргаж, яамдууд идэвх санаачилгатай ажиллахыг сануулж өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаагаа дурдлаа.

Сайдууд тус тусын салбарынхаа хүний хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах санал, хийх ажлын төлөвлөгөө болон тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж байлаа. Тухайлбал Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн цэцэрлэг, сургуулийн хөтөлбөр агуулгад олон улсад үнэлэгдэх Монгол хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн санал санаачилга бий, үүнд анхааран ажиллах болно гэлээ.  Соёлын сайд С.Чулуун хүний хөгжил зам барихтай адил ажил биш аажимдаа хөрсийг нь сайн суулгах асуудал. Иймээс шинээр байгуулагдсан Соёлын яам Хүний хөгжлийн цогц бодлогын асуудалд идэвх санаачилгатай ажиллах гол яам байх болно гэдгээ онцоллоо. Мөн төрийн нарийн бичгийн дарга нар саналуудаа хэлж хамтарч ажиллахад бэлэн байна хэмээсэн юм. Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг, хүний хөгжлийг ярихгүйгээр салбарын хөгжил ярих боломжгүй гэдгийг сайдууд хэлж байлаа. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг анх удаа боловсруулах гэж байна.  Өмнөх хөгжлийн бодлогуудаас өөр гэдгийг анхаарах ёстой. Иймээс  бүх салбарууд үүнд хойш суулгүй, ажил хэрэгч хандахыг хүслээ хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох