Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Монгол Улсын эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл Хоккайдо мужид туршлага судалж байна

Огноо:

,

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын мөрөөр ХХААХҮЯ-наас эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг Япон Улсын Хоккайдо мужид туршлага судлуулах томилолтыг 7 дугаар сарын 4-9 өдрүүдэд зохион байгуулж байна. МУ-ын иргэн, доктор А.Аварзэд, Япон Улсын хүнсний комплекс стратегийн нэгдсэн тусгай бүс болох Хоккайдо мужийн Токачи бүсийн Биэи, Ашоро хотод сүү, махны чиглэлийн 4000 толгой үхрийн фермерийн аж ахуйг эрхэлж байна. Тэрээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ресторан, аялал жуулчлал, жижиг амьтны хүрээлэн зэрэг олон талт менежментийг нэвтрүүлсэн "Фармс Чиёода" ХХК-ийн ерөнхий захирлаар 2010 оноос хойш ажиллаж байгаа юм.

 

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан МУ-ын газар тариалангийн бүсэд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөгчид "Фармс Чиёода"-ийн үйл ажиллагаатай танилцаж, мах, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх дэвшилтэт аргын талаар туршлага судлан ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалын үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Биэи, Ашоро хотын захирагч нартай уулзалт хийж Япон Улсын эрчижмсэн аж ахуйг хөгжүүлэх бодлого зэргийн талаар санал солилцов. Мөн ЖА Ашоро хоршооны удирдлагуудтай уулзалт хийж цаашид боловсон хүчин бэлтгэх, харилцан туршлага судлах, эрдэм шинжилгээний чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав. Дэд сайд Ж.Саулегийн ажлын айлчлал Саппоро хотноо үргэлжилж байна.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Э.Ариунзаяагийн сэтгүүлчийн ур чадвар сургалтанд нөлөөлдөг

Огноо:

,

“Inspired by Zaya” Монголын анхны англи хэл дээрх энтертайнмент ток шоуны 55 дугаарыг үзэгчдэд бэлтгэн хүргэж байсан нэвтрүүлгийн дэргэдэх “Inspired by Zaya”Англи хэлний төвийг МММ-ийн Хүрээлэн, Монголын Сайтын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүүхдэд ээлтэй зөв сонголт” хэрэгцээт мэдээллийн аян онцолж байна. 

Хүүхэд залуус, оюутан сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан Англи хэлний сургалтыг зохион байгуулдаг бөгөөд гол онцлог нь тухайн суралцагчтай урьдчилан ярилцлага хийж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн хөтөлбөрийн дагуу хичээллэдэг. 

Ерөнхий Англи хэлнээс гадна мэргэжлийн Англи хэл тэр дундаа бизнес, улс төр, төрийн алба болон энтертайнмент, урлаг, сэтгүүл зүйн Англи хэлний тусгай хөтөлбөрүүдээр суралцуулж бүх насныхны талархлыг хүлээгээд байна. 

Монгол улсын ирээдүй бол зөвхөн уул уурхай, газрын баялаг биш боловсролтой, оюунлаг, олон талын авьяастай залуус бөгөөд “Хэлтэй бол хөлтэй” гэх уриан дор үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирлээ. 

Ерөнхий Англи хэлний сургалтаар сайтар бэлтгэгдсэн хүүхдүүдийг дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгодог IELTS, TOEFL-ийн шалгалтанд 17 жилийн туршлагатай, TESOL зэрэгтэй багш бэлтгэдэг уламжлалтай. Тус төвийн захирал Э.Ариунзаяагийн хувьд ХУИС-ийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ олон жил ажиллаж, телевизийн ток шоугаараа туршлагажин олны танил болсон Э.Ариунзаяагаар хичээл заалгахын давуу тал их. Эх хэлнийхээ өгүүлбэр зүй, өгүүлэхүйн ухааныг суралцсан учир англи хэлийг заах арга барил нь өвөрмөц юм. Нас насны суралцагчдын цалгисан инээдэн дунд англи хэлийг шат ахиулан хорхойсон суралцагчдын тоо нэмэгдсээр байна. 

Эрхэм уншигч та 8855-0855, 8096-0504 утсаар дэлгэрэнгүй лавлана уу.



Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2000, 2008 оны тогтоолын дагуу хөнгөлөлттэй зээлээр суралцагчид эзэмшсэн мэргэжлээрээ төрийн байгууллагад ажилласан, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт байсан ч 2012 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу “Сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх журам”-ыг УИХ-аас тогтоохоор хуульчилсан.

Гэвч тус журам батлагдаагүй тул 2004-2016 онд төгссөн иргэд журам болон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч дипломоо авч чадаагүй байна. Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа.

Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар өргөтгөн нийт 896540,37 га газрын байгалийн нөөцийн ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар болж байна.

Энэхүү шийдвэртэй холбогдуулан Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны 91 дүгээр “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болголоо. Улсын тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг тогтоож буй газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байна.

Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ЗГХЭГ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд бүхий ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсэг нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн байх магадлалыг шалгах юм.  
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох