Улстөр нийгэм
Оюутнуудын цагаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, дагаж мөрдөх журмыг гаргав
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гарагт болж дараах асуудлыг хэлэлцлээ. Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн дагуу 100 ба түүнээс дээш ажилтантай хувийн хэвшлийн байгууллагууд нийт ажилтныхаа 5 хувьтай тэнцэх орон тоог оюутнуудад зориулах үүрэгтэй. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад шаардлагатай дагалдах журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлан гаргалаа.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын 47.5 хувийг залуучууд эзэлж байна. Нийслэлд залуучуудын 39.2 хувь, орон нутагт 22.2 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж.
Судалгаагаар 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Иймд холбогдох хуулийн заалт болон нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дээрхи журмыг боловсруулан батлав.
Журамд оюутнуудыг цагаар хөдөлмөр эрхлэхэд баримтлах зарчим нь оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх, тухайн ажлын үнэлгээнд тохирсон цалин хөлстэй байх, оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшил хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байхаар нарийвчилсан зохицуулалтуудыг тусгажээ. Ингэхдээ хичээлийн бус үед тогтоосон цагийн хязгаар дотор ажил хийх, судалгаа шинжилгээний ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох боломжтой байхаар зохицуулсан байна. Мөн ажил олгогч болон их дээд сургуулиудын эрх үүргийг зохицуулж, цагаар хөдөлмөр эрхлэх оюутнуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцаануудыг үүгээр зохицуулах юм.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
-
Улстөр нийгэм2021/05/27
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2021/03/24
Коронавирусний дархлаажуулалтад 232757 хүн хамрагдлаа
-
Улстөр нийгэм2023/10/10
Дэлхий нийтэд өвчлөлийн 5.1 хувь нь архинаас шууд хамааралтай гэсэн судалгаа гар...
-
Үзэл бодол2019/09/13
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асу...
Сэтгэгдэл