Улстөр нийгэм
УИХ: Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт, жижиг, дунд, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.
Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:
Ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хоёр удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Байнгын хороо 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Эрчим хүчний сайдад хандан “Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар” тавьсан асуултын хариуг сонсож, мөн Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооноос боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.

Байнгын хороо Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн.
Бусад ажлын талаар:
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь нар 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нар “Блю Скай кашемир” ХХК-ийн ноос, ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын Ноос Ноолуурын холбооноос боловсруулсан “Ноолуурын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээ”, Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн холбооноос бэлтгэсэн “Ноос боловсруулах салбарыг хөгжүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэлийг сонсож, Монголын ноос ноолуурын холбоо, “Говь” ХК, “Баялаг-Өлзий” ХХК зэрэг тус салбарын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо гэж УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
