Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

ОХУ-д оршин сууж буй монгол оюутнуудын анхааралд

Огноо:

,

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам, Эрхүү, Улаан-Үд, Кызыл хотууд дахь Ерөнхий консулын газрууд хамтран Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу иргэдийг эх оронд нь хүргэх ажлыг 2020 оны 03 дугаар сараас ээлж дараалан, нэгдсэн удирдлагын дор зохион байгуулж байгаа билээ.

2020 оны 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэг, Хиагт-Алтанбулаг хилийн боомтоор нийтдээ 760 Монгол Улсын иргэн эх орондоо очоод байна.

ОХУ-д үлдсэн иргэдийн тоо, байршилыг нарийвчлан дахин тогтоох, тэдний тус улсад үлдсэн учир шалтгаан, эх орон руугаа явах боломжит тов, чиглэл зэргийг тодруулах, улмаар иргэдийг нутагт нь хүргэх, татан авах ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэн зохион байгуулах талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст уламжлах зорилгоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам оюутнуудаас санал асуулга авахаар шийдвэрлэсэн юм.

Иймд, нутаг буцаагүй оюутан Та https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA холбоосоор орж санал асуулгын асуултуудад үнэн зөв хариулна уу.
Санал асуулгад ОХУ-д оршин байгаа оюутан оролцсон эсэхийг нягтлах зорилгоор Элчин сайдын яамны суурин утаснаас судалгаанд оролцогч Таны үүрэн утас руу залгаж тодруулга, баталгаажуулалт хийх тул дуудлагад шуурхай хариу өгөхийг хүсье.

Жич: Хотуудын болон сургуулиудын Оюутны холбооны төлөөлөгчид үлдсэн оюутнуудынхаа мэдээлэлийг oyutan.burtgel@mail.ru шууданд ирүүлнэ үү.

Холбоос: https://forms.gle/RshNb9WS9tokX2oUA

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Монголбанкны худалдан авсан үнэт металл 21 тоннд хүрэв

Огноо:

,

Монголбанк 2020 оны 11 дүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа. Он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 тн-оор өсөөд байгаа бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө юм.

 Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын хувьд мөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 98.7 кг авч,  он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрээд байна.

 Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 11 дугаар сард 170,810.51 төгрөг байлаа.

 График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 10 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор цас, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 6-11 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 5, 6-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 2. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 17. Лхагва гараг.  Хэрцгий охин одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ6 цаг 54 минут

Emart дэлгүүр эмх замбараагүй байдлаас сэргийлж байна

Улстөр нийгэм10 цаг 59 минут

ЗГ: Тусгаарлах байрны зардал, ариутгал, халдваргүйжүүлэлтэд гурван т...

Шударга мэдээ11 цаг 6 минут

ЗГ: Сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хямдралтай үнээр худалдана

Чөлөөт цаг13 цаг 29 минут

Монголбанкны худалдан авсан үнэт металл 21 тоннд хүрэв

Үзэл бодол15 цаг 14 минут

УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудтай цахим уулзалт х...

Улстөр нийгэм15 цаг 22 минут

ТБХ: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсли...

Улстөр нийгэм15 цаг 27 минут

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэцүү...

Улстөр нийгэм15 цаг 34 минут

ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

Улстөр нийгэм15 цаг 47 минут

Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг х...

Шударга мэдээ15 цаг 54 минут

Бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлий...

Санал болгох