Цаг үе
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

2022 оны 5 дугаар сарын 31-ний Мягмар гарагт Улаанбаатар хотод суурин 38 цэг, түр 2 цэгт 40 багийн 138 эмч, ажилтан 09:00-16:00 цаг хүртэл ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Цаг үе
Инфляцын түвшин 2023 оны 5 дугаар сард 11.3 хувьтай гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.
Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:
-Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
-Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
-Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,
-Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
-Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,
-Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,
-Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,
-Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
2023 оны "Эрдэм хакатон"-ы шилдэг төслүүд тодорлоо
Энэ жилийн "Эрдэм хакатон" тэмцээнд эдийн засгийн өгөөж өндөр биотехнологид суурилсан өрсөлдөөн ихтэй шилдэг төсөлтэй залуус питч танилцуулгад оролцлоо. "Эрдэм хакато"н тэмцээн өөрийн тогтсон зарчимтай бөгөөд 6 шалгуур үзүүлэлтээр төслийг шалгаруулдаг уламжлалтай.
Тэгвэл энэ удаагийн тэмцээний тэргүүн байрт Биологийн хүрээлэнгийн Артемис баг шалгарч, БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн шагналын эзэд болов.
Дэд байрт Эко хөнгөн бетон, гуравдугаар байрт Метаког, тусгай шагналт байрт Амин хүнс, Эко грин гоулд багууд тус тус шалгарчээ.
Цаг үе
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны зургаадугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Сэтгэгдэл