Улстөр нийгэм
“Сэтгүүлч Батдорж сан”-гийнхан 7 дахь тэтгэлгээ оюутнуудад гардууллаа
Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М. Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо. Жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шилдгүүдийг алдаршуулдаг энэхүү уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 07-р уралдааны эхний шатанд буюу эссе бичлэгийн төрөлд МУИС, ХУИС, Отгонтэнгэр Их Сургууль, МУБИС, РТМУС-ийн оюутнууд “Ондоошил” гэсэн сэдвийн хүрээнд 20 бүтээл ирүүлжээ. Улмаар шүүгчдээс өндөр оноо авсан эхний 10 бүтээлийн эзэд дараагийн шатанд чөлөөт сэдвийн хүрээнд ТВ сурвалжлагын төрлөөр өрсөлдсөн байна.
07-р уралдааны тэргүүн байрт Отгонтэнгэр Их Сургуулийн Сэтгүүл зүйн 2-р ангийн оюутан Д. Ариунзул “Ондоошил” эссе болон “Залуу хандгай” нэртэй ТВ сурвалжлагаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг авах эрхээр шагнууллаа. Тусгай байрт МУБИС-ийн 2-р ангийн оюутан А. Сайханбаяр, мөн тус сургуулийн 3-р ангийн оюутан А. Гантуяа, ХУИС-ийн 3-р ангийн оюутан Н. Чингүүнжав, Б. Маралмаа, 2-р ангийн оюутан С.Содбилгүүн нар шалгарч, мөнгөн урамшуулал хүртлээ.
“Сэтгүүлч Батдорж” сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Тус сан сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны хүрээнд 2014-2019 онд нийт зургаан оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 30 оюутанд мөнгөн урамшуулал олгоход 18.5 сая төгрөг зарцуулаад байна.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
-
Цаг үе2019/07/26
Охин минь би чиний хамгийн сайхан дурсамж байхыг хүсч байна
-
Улстөр нийгэм2022/08/23
Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн а...
-
Цаг үе2023/04/11
“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт бол...
-
Шударга мэдээ2021/04/02
Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа
Сэтгэгдэл