Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 6. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Азийн бүсийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Огноо:

,

Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцдэг "Тогтвортой хөгжилд хөтлөх дээд боловсрол-CDIO 2020" Азийн бүсийн хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.

ШУТИС удирдан, МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран зохион байгуулж, Азийн 10 гаруй улсын их дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа тус хурлыг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Дээд боловсролыг чанаржуулах, нэн шаардлагатай мэргэжлээр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх тал дээр туршлага мэдээллээ солилцож, сайн санаачилга дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний өмнө Ковид-19 цар тахал том сорилт боллоо. Ийм үед дээд боловсролыг тасралтгүй, үр өгөөжтэй хүргэх, зохион байгуулах талаар зөвлөлдөж, бодитой зөвлөмж гарна гэдэгт итгэж байна” гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ хуралд Олон улсын "Си Ди Ай Өү" хамтын ажиллагааны байгууллагын захирал Хелена Леон, Азийн бүсийн захирал Синг Мо болон илтгэл өгүүллээ хэлэлцүүлж байгаа 10 гаруй орны их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид онлайн хэлбэрээр оролцож байна.

Энэхүү бүс нутгийн хурлаар Азийн их дээд сургуулиуд сургалтын чанарын тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, туршлага, сургамжаа харилцан хуваалцаж, цаашдын тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, улмаар дээд боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чигл
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Валют худалдах, худалдан авах бүрт төлбөрийн и-баримт олгоно

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам” нь Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг төрөөс баримталж буй урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх, ББСБ-уудыг чадавхижуулах, гадаад валютын арилжааны мэдээг сайжруулах, дээрх байгууллагуудыг санамсаргүй байдлаар мөнгө угаах гэмт хэрэгт өртөх эрсдэлээс хамгаалах зорилготой.

Мөн журам батлагдсанаар тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрэлдсэн. Тодруулбал, системд холбогдсоноор гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ууд гадаад валют худалдах, худалдан авах тухай бүр цахим төлбөрийн баримтыг иргэн, хуулийн этгээдэд олгож ажиллах болсон. Иймд харилцагч Та бүхэн валют худалдах, худалдан авах бүртээ тухайн ББСБ-аас төлбөрийн и-баримтыг хэвлэмэл эсвэл и-мэйл хаяг, “И-баримт” аппликейшнээр авахыг зөвлөж байна.

ББСБ-уудыг цахим төлбөрийн баримтын системд холбосноор тайлан мэдээг үнэн зөв, иж бүрэн хүлээн авах нөгөө талаар валютын арилжаа хийх тухай бүр бэлэн болон бэлэн бус гүйлгээний анхан шатны баримт үйлдэх ажлыг хөнгөвчлөх, үр ашиггүй зардлыг бууруулах давуу талтай. Иргэд үйлчлүүлэгчдийн хувьд ч НӨАТ-ын буцаан олголтын тохирол, сугалаанд оролцох боломжийг бүрдүүлэх цаашилбал, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Огноо:

,

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

 Үүнд:

- 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар

- 10  сарын 8-нд Сөүл-Улаанбаатар

- 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар 

- 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 

- 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/

- 10  сарын 17-нд Сөүл-Улаанбаатар

- 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 

- 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 

- 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 

- 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох