Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 25. Бархасвадь гараг. Шийдэм одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. 

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Авахуй 
Суудал: Хий 

Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: СБД 5-р хороо Доктор авто сүлжээ ХХК, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: ЧД 19-р хороо Ар хустайн зуслан, Шинэ тавилга, Канвон широб ХХК-ууд, Зөөлөн эрдэнэ дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: ХУД 7, 10-р хороо Яармагийн 15-22-р гудамж, Хантуул, Ази фарма, Түшээ дунд гол, УСУГ-ын худгууд,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

⏱ 10:00-18:00 цагт: Налайх дүүргийн 4-р хороо Нисэхийн хорооны 4-10-р гудамж, Нисэхийн хорооны 17-21-р гудамжны айл өрх,

⏱ 10:00-18:00 цагт: НД Горхи-Тэрэлжийн БЦГ Тэрэлж, Шижирээгийн ам, Цагаан бар нүүдэлчин ХХК

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-18:00 цагт: Зуунмод сум.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 21. Буд гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, бумбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ

Огноо:

,

Бангладешийн нийслэл Дакка хотод гарсан галын улмаас 2000 байшин, барилга шатаж 50 мянган хүн гэр оронгүй болжээ. Уг гал баасан гарагийн орой Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна. 

Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй байна” хэмээн Agence France-Presse-д ярьжээ. 

Гал гарах үед тус хороололд амьдрагсдын ихэнх нь мусульман шашны “Эйд ал-Ада”-гийн баярыг тэмдэглэн, гэртээ байхгүй байсан аж. Хэрэв тэд гэртээ байсан бол илүү их хохирол учрах байсан хэмээн албаны хүмүүс мэдээллээ. 

Бангладешийн Гамшгийн менежмент, Гамшгаас хамгаалах сайд Энамур Рахман гэр оронгүй болсон иргэдэд 500 тонн будаа, 1.3 сая така буюу 15 мянган ам доллар олгоно хэмээн мэдэгдсэн байна. 

Галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа ч ажлын хэсгийн дүгнэлт 15 хоногийн дотор гарах аж. Бангладешийн хүн ам шигүү суурьшсан бүс нутагт гарсан гал, дэлбэрэлтийн улмаас энэ жил 100 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох