Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны III улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

Огноо:

,

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь  жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг юм. Концесс эзэмшигчдээс төр өмчөө эргүүлэн авснаас хойших хугацаанд буюу 2022 оны 4 дүгээр сараас  2023 оны 10-р сар хүртэлх хугацаанд  ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 47 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 43 мянган тонныг борлуулаад байна.

Уул уурхайн үйлдвэрлэлээрээ хоёр сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, 584,5 мянган тонныг экспортлон уул уурхай, гангийн үйлдвэрлэлээсээ нийт 226,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн  2023 оны эхний 9 сарын байдлаар 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Мөн энэ оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар төмрийн баяжмалын биржийн арилжаагаа 9 дүгээр сарын 15-наас эхлүүлж  өнөөдрийн байдлаар  15 удаагийн биржийн арилжаа зохион байгуулаад байна. Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан 15 удаагийн арилжаагаар нийлбэр дүнгээр 102 мянган тонн төмрийн баяжмалыг анхны дуудсан үнээс  15-23 хувиар өсгөж амжилттай арилжаалсан. Уг арилжаанаас нийтдээ 7,1 сая ам.долларын орлого төвлөрүүллээ гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Огноо:

,

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт1 цаг 46 минут

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Цаг үе10 цаг 3 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Улстөр нийгэм10 цаг 6 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Үзэл бодол10 цаг 8 минут

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Урлаг спорт10 цаг 19 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Улстөр нийгэм10 цаг 24 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Шударга мэдээ10 цаг 31 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Цаг үе10 цаг 34 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Улстөр нийгэм10 цаг 42 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Цаг үе10 цаг 46 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Санал болгох