Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдлээ

Огноо:

,

Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж, 5 170 000 төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.  Энэ үеэр дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахалын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.

Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

Монголын хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо

Огноо:

,

Монгол угсаатан Хэл хуурчдын холбооноос санаачлан Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority, Соёлын Өвийн Үндэсний Төв, Tumen Ekh ensemble/official page/, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин Монголд анх удаа Хэл хуурчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооны хэтийн зорилго, зорилтыг хэлэлцэж, Монголын Хэл хуурчдын Үндэсний наадмыг жил бүр Соёлын яамны ажлын хүрээнд зохион байгуулж байх боллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Душанбегийн дэвжээнд Гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 17 жүдоч барилдана

Огноо:

,

Тажикистаны Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болно. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглох юм.
 
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр, 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүч үзнэ.
 
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар барилдана гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ

Огноо:

,

Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ.

Монголын баг хэсэгтээ Энхэтхэг (32:0), Макао (25:0), Индонез (8:2)-ийн багийг хожсон бол Тайландын багт (6:3) хожигджээ.

Улмаар хагас шигшээд АНЭУ (4:2)-ын багийг хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа бататгасан ба тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна.

Монголын баг бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллалаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох