Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутаг, Булганы хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 03 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм дулаан, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2020 оны 03 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар дулаарна.
Цаг үе
Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэл Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэл Загастайн даваа, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэл Цагаан дөрөлж/Ялаат/ зэрэг томоохон зам даваанууд болон нийт чиглэлүүдэд хүчтэй цасан шуурга шуурч замын зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтож үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчино уу.
Онцын шаардлагагүй бол холын замд гаралгүй цаг агаарын нөхцөл байдлын мэдээ мэдээллийг авч замын хөдөлгөөнд оролцоорой гэж ЗАВХАН АЗЗА ТӨХК-иас мэдээллээ.
Цаг үе
Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өчигдөр ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны 3300 айл өрхийн аюулгүй байдлыг шалгаж, 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа.
Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилвал:
- Гэр хоорондын зай хэмжээ зөрчигдсөн- 324
- Мухар гудамж- 98
- Өндөрлөг газар буусан- 154
- Хаяг тодорхой бус- 52
- Өндөр хүчдэлийн доор буусан- 101
- Цахилгаан дамжуулах утасны - 318
- Розетка болон олон залгуурын - 273
- Цахилгаан дамжуулах утас олон төрлийн утас холбосон-382
- Пийшин зуух гэмтэлтэй-148
- Яндангийн залгааг буруу хийсэн-184
- Цонолт өгөх магадлалтай-228
- Пийшин зуухны амны доор 700х500мм хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй -322
- Түүхий нүүрс хэрэглэж байсан –65
- Яндангаа хөөлөөгүй-165
- Үнс нурмаа, төмөр таглаа бүхий саванд хадгалаагүй- 397
- Угаар мэдрэгч ажиллагаагүй- 242
- Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангагдаагүй- 96
- Цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдсан эсэх-84
- Цахилгаан дамжуулах утасны чанар муудсан-295 зөрчил илэрсэн байна.
Иргэдэд болзошгүй гал түймэр, цахилгааны ашиглалт угсралтын аюулгүй байдлаа хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, 2700 санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.
Эх сурвалж: НОБГ
Цаг үе
Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ


Сэтгэгдэл