Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Жагсаал утгаа алдаж, жагсагчид алтан загасны эмгэн шиг аашлах боллоо

Огноо:

,

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал эхлээд бараг 20 хонох гэж байна. Эхэндээ шударга ёс, эрх тэгш байдлыг шаардсан иргэдийг жагсаалыг дэмжиж, “хошуу нэмэхээр хуруу нэм” гэдэг шиг өөрийн биеэр жагсаалд нэгдэн Төрийн ордныг гороолов.

Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан жагсагчид гадаа -20-30 градуст хонон өнжин шаардлагын хариугаа нэхэж байгааг нэг талаараа дэмжсэн ч нөгөө талаараа өрөвдсөн.

Яагаад гэвэл, тэд эрүүл мэндээрээ дэнчин тавиад цагаан захтануудтай тэмцэж байгаа учраас тэр.

Ашгүй,  эрх баригчид жагсагчдын тавьж буй шаардлагыг хүлээн авч, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хуулийн байгууллага эхнээс нь шалгаж эхлэв. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар тусгасан.

Гэвч жагсагчдад энэ нь хангалттай биш байсан бололтой, өөр зүйл шаардан тэмцлээ үргэлжлүүлэв. Эхний шаардлага нь гэр барьж өгөх. Хотоос гэр барьж өглөө, даанч тэндээ байрласангүй.

Дараагийн шаардлага нь СТӨ-г нээх. Бас л шаардлага гэх үү, хүсэлт гэх үү, ямартай ч биелүүлэв.

Тэгсэн Ддиш, интернет, гэрийн дулаалга бүр хогоо шүүрдэх шүүр хүртэл нэхэж, нүүрсний хулгайтай тэмцсэн жагсаалыг утгыг алдагдуулах нь тэр.

Ингэж жагсана гэж байх уу даа?  Ямар сайндаа л ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Одоо жагсагчдын шаардлагыг ойлгохоо болиод байгаа” гэж ярих вэ дээ. Уг нь  мань хүн жагсагчидтай хамгийн олон удаа уулзаж, юу шаардаад байгааг нь хамгийн сайн мэдэх хүн шүү дээ.

Харин жагсагчид болохоор бид ирээдүйнхээ төлөө жагсаж байна, тэмцээд байнаа л гэх юм. Тэгвэл юуг нь өөрчилмөөр байна, яг юу шийдүүлмээр байна гэхээр зорилго байхгүй. Хуулиа өөрчил л гэнэ. Зарчмаа зөрчин барин өөрчилсөн хууль нь гууль болчихлоо гэнэ.

Яг юу нь гууль болгоод байна гэхээр “миний бодлоор бол болохгүй байна” гэнэ.

Нэрсээ зарла гэхээр нь эхнээс нь нэрсийг зарлатал биш байна л гэнэ. Ер нь бол тэр нэрсийг нь хуулийн дагуу гэм буруутайг нь тогоогоод шүүхээр оруулаад дараа нь гэм буруутай юм байна гэж зарлах ёстой юм үү дээ.

Юутай ч жагсаал утгаа алдаж, жагсагчид алтан загасны эмгэн шиг аашлах боллоо. Цаашид тэднээс ямар хүсэлт, шаардлага тавихыг Балхжав бид 2 таашгүй  л байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох