Цаг үе
Аюултай хог хаягдлын хяналтыг сайжруулахад "Базелын конвенц" чухал үүрэгтэй
Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой Базелын конвенц нь 1989 онд батлагдаж, 1992 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд Монгол Улс 1997 онд нэгдэн орсон.
Тус конвенц нь аюултай болон бусад хог хаягдлын үүсэлт, тээвэрлэлт, менежментээс үүдэх сөрөг нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготой.
Конвенцын хүрээнд хог хаягдлыг “амьдралын мөчлөгийн нэгдсэн арга барил”-аар буюу үүсэхээс эхлээд хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, эцсийн устгал хүртэл бүх шатанд хяналттайгаар удирдах шаардлагатай гэж үздэг.
Монгол Улсад аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хуулиар хориглосон бөгөөд экспортын хувьд урьдчилан мэдээлж, холбогдох зөвшөөрөл авах журмыг мөрддөг.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 190 гаруй улс нэгдсэн Базелын конвенц нь хог хаягдлын зохистой менежментийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
Мөн COP17-ийг угтан “Хуванцаргүй COP” аяныг хэрэгжүүлж, нэг удаагийн хуванцар хэрэглээг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин ашиглах соёлыг төлөвшүүлэхэд анхаарч байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Цаг үе2022/11/11
Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцооны талаар сургалт зохион байг...
-
Цаг үе2023/12/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ ундаа олно
-
Цаг үе2025/08/13
Хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдааны байрш...
-
Шударга мэдээ2025/12/24
Евро-5 стандартын автобензиний үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна
