Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Тагнуулын Ерөнхий Газрын мэдээлэл

Огноо:

,

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг.

Тагнуулын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа болон бусад /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийттэй харилцах зэрэг/ үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан.

Улмаар тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, гадаадын иргэн “В”-г Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйл /Тагнуул хийх/, Монгол Улсын иргэн “А”, “М” нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Төрийн нууц задруулах/, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэснийг удирдлага болгон шүүх хурлыг завсарлуулсан.

Дээрх этгээдүүдэд холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн “А”-д 13 жил 3 сарын хорих ял,  Монгол Улсын иргэн “М”-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн Тайлбар хэсэгт  “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд хэрэв гадаадын тусгай албанаас манай улсын иргэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд иргэн Та энэ талаар Тагнуулын ерөнхий газарт сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын "Нээлттэй өдөрлөг" маргааш болно

Огноо:

,

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээний талаарх ойлголт, мэдээллийг нийтэд хүртээмжтэй байдлаар олгох, хүргэх "Нээлттэй өдөрлөг" энэ өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд явагдаж байна.

Энэ хүрээнд маргааш буюу энэ сарын 21-ний Бямба гарагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон Өнөр бүл төв, хүүхдийн тусламжийн 108 утасны талаар мэдээлэл хүргэх, Олон улсын "Найрамдал" зуслангийн эрхийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх гэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт өнөөдөр болно

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэ анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой ажээ.

Уг чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүй оролцоно. Мөрдэстөн бүсгүйчүүд энэ уулзалтаар  “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон өөрсдийн урласан гар урлалын бүтээлээ дэлгэх юм байна.

Ташрамд дуулгахад, дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, цэргийн эмэгтэй алба хаагчдын тулгамдсан асуудлыг сонсоно. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос цэргийн шилдэг 10 эмэгтэй алба хаагчид  шагнал гардуулахаар төлөвлөжээ.



Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Төсөлд төрийн байгууллагуудын хяналт шалгалт, чиг үүргийн давхардлыг арилгаж, хэрэглэгчийн эрх, үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус байгууллагын эрх зэргийг нарийвчлан тусгажээ.

Мөн цахим худалдааны улмаас хэрэглэгчид хохирохоос сэргийлэх талаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох