Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэн донорын хүлээх жагсаалтад байна

Огноо:

,

Тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг тогтворжуулах өдөрлөгийг ЭМХТ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас ЭМЯ-нд өнөөдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгт УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ЦТЭ болон 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, НЭМГ, 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дарга нар цахимаар оролцов.

Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан цагаас хойш одоогийн байдлаар тархины үхэлтэй боломжит донор нийт 278-ыг илрүүлжээ. Үүнээс 31 бодит донороос 45 бөөр, 27 элэг, 173 шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж 72 хүний амь насыг авран, 173 хүний амьдралын чанарыг сайжруулжээ.

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хөгжихийн хэрээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж өнөөдрийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай 1000 гаруй иргэд донорын хүлээх жагсаалтад байна. Гэвч 2025 он гарсаар нэг ч тархины үхэлтэй донор гараагүй, илрүүлэг сайн хийгдэхгүй байгаагаас хүлээлгийн жагсаалтад байгаа иргэд өдрөөс өдөрт итгэл алдарч, нас барсан тохиолдол бүртгэгдсээр байна. Иймд цаашид “Тархины үхэл тодорхойлох баг”-уудын үйл ажиллагааг сайжруулж идэвхжүүлэх, амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, мэдээлэл солилцох үүднээс өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулав.


Улсын хэмжээнд “Тархины үхэл тодорхойлох” 25 баг ажиллаж байгаа бөгөөд тухайн багийн эмч мэргэжилтнүүд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд тэр дундаа амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцлээ.

мь, амьдрал бэлэглэгч эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах багийнхны эрх зүйн орчин дахин шинэчлэгдэх шаардлага бий болсон. Монгол Улсад анх 25 жилийн өмнө 2000 онд Донорын тухай хууль батлагдаж байсан бөгөөд энэ хуулийн үндсэн санаа, агуулга нь цусны донорын үйл ажиллагааг зохицуулах зориулалттай байсан ба өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна.


Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, батлуулахад бэлэн болоод байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, дараах эерэг үр дүн гарна гэж тооцоолж байна:

  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам боловсронгуй болж үүний хэрээр энэхүү эмчилгээний аргууд улам нэмэгдэж хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ.
  • Иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэнэ. Гадаад улс орон руу эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд явах зардал, чирэгдэл мэдэгдэхүйц багасаж, гадагшаа урсах мөнгөний урсгал буурна.
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна.
  • Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээний шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болон хөгжинө. Энэ нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулагдах суурь нөхцөл болно.
  • Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт улам төгөлдөржин нэгдсэн сүлжээ, тогтолцоо бий болон хөгжиж эмчилгээний төрөл, чанар, хүртээмж, үр дүн илүү сайжирна" хэмээн үзэж байгааг мэргэжилтнүүд танилцуулав.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох