Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өчигдөрөөс хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай...

Огноо:

,

Өнөөдөр /2022.01.21/ Улаанбаатар хотод суурин 156, түр 2 цэгт 158 багийн 741 эмч, ажилтан ажиллаж, 7800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас орохыг анхааруулж байна.

2022 оны 01 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн.


2022 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 22, 23-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 19. Сугар гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, хөх нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 32 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн гэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох