Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ шууд дамжуулан хүргэнэ

Огноо:

,

Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хурах Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэх гэж байна. 

Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөнцийг нэгэн агшинд эргэж, газар бүхнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж буй шинэ жилийн үйлс буяныг тэтгэн, барцад бүхнээс сахин хамгаалж буй гэж үздэг. Битүүний орой хүрээ хийдүүд “шинэ жилийн тахил балин” буюу “Цэдор өргөх ёслол” зан үйл үйлдэж, ирж буй шинэ ондоо улс орныхоо сайн сайхан, эв нэгдэл, ард иргэдийн эрүүл энх, амьтан бүхний амар амгалан байхыг Лхам бурхандаа даатгаж тахидаг уламжлалтай. 

“Корона буюу COVID 19” вирусний дэгдэлттэй холбоотой хорио цээрийн дэглэмийн энэ цаг үед олныг хамарсан арга хэмжээ зохиохыг албан ёсоор хорьсон  тул та цэнхэр дэлгэцээр сүсэглэн, хурлаа даган баясна уу.  

Сүсэгтэн олон та бүхэн шинэ сардаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхыг ерөөе.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд

Батцагаан цогчэн дуган
 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Орхон аймгийн баяр наадамд 128 бөх барилдана

Огноо:

,

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн баяр наадамд барилдах 128 бөх аймгийн Биеийн тамир, спортын газар, Үндэсний бөхийн комисст бүртгүүлж дуусчээ.

Тус наадамд Улсын харцага 1, аймгийн арслан 13, аймгийн заан 3, аймгийн харцага 4, аймгийн начин 22, сумын заан 44, сумын харцага 3, сумын начин 7, залуу бөх 31 оролцож, уран мэх, шандас хүчээ сорин барилдана гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Орхон аймгийн наадмын өмнөх сорилго барилдаанд Б.Гантөмөр түрүүллээ

Огноо:

,

Их Монгол Улсын 814, Тулгар төрийн 2229, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Баяр наадамд барилдах бөхчүүд хэд хэдэн гал болж наадмын бэлтгэлдээ гарсан бөгөөд энэ сарын 5-ны өдөр нэгдсэн сорилго барилдаанаа “Хангай” амралтын газарт зохион байгууллаа.

Наадмын өмнөх сорилго барилдаан тухайн жилийн баяр наадамд барилдах бөхчүүдийн өнгийг тодорхойлдог гэдгээрээ онцлог. Өнөөдөр болсон сорилго барилдаанд хүчин 64 бөх оролцож барилдсанаас Завхан аймгийн Завханмандал сумын харъяат аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Батсүхийн Гантөмөр, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн арслан Д.Цэрэндаваа, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Болормаагийн Хүдэрчулуун нар их шөвгийн дөрөвт үлдэж барилдсан.

Сорилго барилдаанд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр үзүүрлэж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Батсүхийн Гантөмөр түрүүллээ.

Бөхчүүдийн галын зөвлөх багш Увс аймгийн тэс сумын харьяат Монгол улсын начин Довчингийн Нэгдэл өнөөдрийн барилдааны хөлийн цэцээр ажиллав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Дамбын Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллагч Сэмжидийн Батжаргал нар бөхийн барилдааныг үзэж сонирхон, бэлтгэлд гарсан бөхчүүддээ амин дэм гардуулан өгсөн. Мөн барилдааны төгсгөлд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг гардууллаа гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Чингис хааны музейн талаар Туркийн ШУА-иас видео хурал зохион байгуулав

Огноо:

,

Туркийн ШУА болон Монгол Улсын ЭСЯ хамтран “Чингис хаан”-ы музейг Монгол Улсад байгуулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон  видео хурлыг зохион байгуулав. Хурлыг нээж Туркийн ШУА-ийн Ерөнхийлөгч Проф.Др. Музаффер Шекер, элчин сайд Р.Болд нар үг хэлэв.

Видео хурлыг Туркийн ШУА-ийн гишүүн, Чингис судлаач  Др. Феридун Эмечен удирдаж, тус академийн хүндэт гишүүн Др. Исенбике Тоган, Алания Алааддин Кейкубат их сургуулийн ректор Др. Экрем Калан зэрэг Туркийн 11 их, дээд сургуулийг төлөөлсөн 20 гаруй эрдэмтэд оролцож, Туркийн нутаг дэвсгэрт байгаа Монголтой холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлсийн талаар мэдээлэл хийж, музей байгуулахад анхаарах зүйлсийн талаар саналаа илэрхийлэв. Энэхүү сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг 2020 ондоо багтаан Алания хотын Кейкубат их сургууль, Туркийн  ШУА, тус ЭСЯ хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох