Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв

Огноо:

,

2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм.

Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болоод буй. Мөн өнгөрсөн онд улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэлээ. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний мэдээлэл өглөө.

НЗДТГ-аас БЗД-ийн 40 дүгээр хороо, Да хүрээгийн гудамж, БХИС-ийн зүүн хойно байршилтай 9126 ам метр газрыг “Баганат өргөө” ХХК-тай зөвшилцөн, эзэмшүүлсэн. Тус хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах юм. Мөн БГД-ийн 25, 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2248 ам метр газар, сургууль барих 4365 ам метр газрыг шийдвэрлэж, 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн 6 дугаар сард эхлүүлсэн. Уг цэцэрлэгийг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна. Харин сургуулийн зураг төсвийг боловсруулж байна.

Зарим сургууль, цэцэрлэг барих байршил болон ажлын явцыг товч дурдвал:

  • ХУД-ийн 17 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Маршал таун хотхоны баруун урд талд 5000 ам метр газарт 200 ортой цэцэрлэг барих ажил үргэлжилж байна.
  • ХУД-ийн 3 дугаар хороо, 4200 ам метр газарт 480 хүүхдийн суудалтай сургууль барих бөгөөд гүйцэтгэгч компани шалгараад байна.
  • ХУД-ийн 18 дугаар хороо Их Монгол Улсын гудамж, Удирдлагын академийн зүүн талд 7077 ам метр газарт 640 хүүхдийн суудалтай сургууль барина.
  • БЗД-ийн 4 дүгээр хороо, 97 дугаар сургуулийн урд 1281 ам метр газарт цэцэрлэг барина.
  • БГД-ийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны хойд талд 8000 ам метр газарт сургууль барина.
  • СБД-ийн 9,11 дүгээр хороо, Ногоон нуурын орчимд 811, 812 дугаар байрны хойд талд 15.000 ам метр газарт сургууль, цэцэрлэг барина.
  • СБД-ийн 9 дүгээр хороо, Хоймор оффисын хойд талд 1499 ам метр газарт цэцэрлэг барина.
  • БЗД-ийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, "Сүмбэр орд" хотхоны зүүн талд 3300 ам метр газарт сургууль барина.
  • БЗД-ийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, “Sunshine” вилла хотхоны баруун талд 4000 ам метр газарт сургууль барих юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж  байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ

Огноо:

,

Цахим орчинд “БНСУ руу ажилд зуучилна”, “Хууль ёсны сувгаар явуулна” гэх зарын дагуу холбогдож залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ.
 
Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Б нь цахим орчинд нийтлэгдсэн “БНСУ руу явуулна” гэх зарын дагуу холбогдож, бусдад 50 сая төгрөг шилжүүлж залилуулсан нөхцөл байдал тогтоогдсон.
 
Энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр та бүхэн дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
 
• Гадаад улс руу ажиллах, суралцах, зорчихтой холбоотой аливаа асуудлаар албан ёсны зөвшөөрөлтэй зуучлагч байгууллагаар үйлчлүүлэх;
• Хувийн этгээд, танил талаас ирэх саналд итгэж мөнгө шилжүүлэхгүй байх;
• Гадаадад ажиллах зуучлалын талаар баталгаатай мэдээллийг зөвхөн төрийн болон итгэмжлэгдсэн байгууллагаас лавлах.
 
Иймд БНСУ-ын визийг зөвхөн тус улсын элчин сайдын яамнаас гаргадаг учир иргэд та бүхэн цахим орчинд аливаа хэлбэрээр нийтлэгдсэн гадаад улс руу гаргаж өгнө гэсэн мэдээ, мэдээлэлд итгэхгүй байж учирч болох эрсдэлээс сэргийлээрэй.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна

Огноо:

,

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.

Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй.  Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна.  Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа  ойрхон хашаалах хэрэгтэй байна.

Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй.  Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс  цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ9 цаг 28 минут

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуул...

Улстөр нийгэм9 цаг 31 минут

ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав да...

Улстөр нийгэм9 цаг 34 минут

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ...

Цаг үе9 цаг 37 минут

Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж то...

Цаг үе9 цаг 40 минут

Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуул...

Цаг үе9 цаг 46 минут

Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруул...

Цаг үе9 цаг 48 минут

Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохи...

Цаг үе9 цаг 52 минут

Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна...

Цаг үе9 цаг 54 минут

Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалт...

Улстөр нийгэм9 цаг 59 минут

"Ган үзэг 2025" оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

Санал болгох