Улстөр нийгэм
Цахим хурал хийж, холбогдох үүрэг даалгавар өглөө
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цаг үеийн асуудалтай холбогдуулан 21 аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдлаа.
![]()
Коронавирусний шинэ мутациас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар, вакцинжуулалтын явц, боомтуудын хяналт шалгалтын бэлэн байдал болон малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, мах бэлтгэх, нөөц бүрдүүлэлтийн талаар аймгийн Засаг дарга нарт зарим үүрэг даалгаврыг өглөө.
Хилийн боомтуудтай Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймгийн товч мэдээллийг сонссоны дараа Шадар сайд хил орчмын хяналт, шалгалт, хариуцлагыг өндөржүүлэх, вакцинжуулалтыг идэвхжүүлэхэд анхаарах шаардлагатайг онцолж хэллээ.

Мөн өрх, баг, сум, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтууд, нөөц бүрдүүлэлт, хүн хүчээ зөв тооцоолоход нарийвчилсан зохион байгуулалтуудыг хийх үүрэг өгсөн юм.
Цахим хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаас “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэхэд аймгийн удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, малын гоц халдвар өвчин гарсан бүс нутгуудад вакцинжуулалтыг эрчимжүүлэх, отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг санууллаа.
Эх сурвалж: ОБЕГ
Улстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
-
Цаг үе2026/03/18
Орон нутгийн сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт э...
-
Улстөр нийгэм2022/06/23
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
-
Улстөр нийгэм2021/01/07
Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө
-
Улстөр нийгэм2024/12/23
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
