Улстөр нийгэм
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг та бүхэнд хүргэж байна.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Г” танхимд;
- Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
Улстөр нийгэм
“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болголоо
Засгийн газраас 2022 оны арванхоёрдугаар сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургадугаар сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг томилсон.
Тус онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, Тавантолгой төмөр зам ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төлөвлөгөөний хэрэгжилт 91,8 хувьтай байна гэж дүгнэсэн байна.
Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаа, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын төсөл нээлттэй болж, төмөр замын тээврийн аюулгүй байдал хангагдаж цаашид компанийн үйл ажиллагаа тогтвортой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдах үндсэн нөхцөл бүрдлээ гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар тогтоолоор “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, мөн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилон ажиллуулсан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.
Улстөр нийгэм
"Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга амжилттай зохион байгуулагдлаа
Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “ХасБанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Тус компани нийт хувьцааныхаа 5.0% буюу 52,700,000 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 677 төгрөгөөр олон нийтэд тогтоосон үнийн аргаар санал болгож, нийт 35,677,900,000 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.
"ХасБанк" ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны андеррайтерийн систем болон МХБ-ийн арилжааны систем дэх нийт захиалгыг ҮЦТХТ дэх мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 10,708 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 41,824,297,021 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 17.2 хувиар давсан үзүүлэлт боллоо.
Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн захиалгын 1,580 ширхэг буюу 1,069,660 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 52.9 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийсэн болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Улстөр нийгэм
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
УИХ-ын чуулганы 2023 оны зургаадугаар сарын 8, 9-ний өдрийн нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
-
Улстөр нийгэм2021/01/13
ШУУРХАЙ МЭДЭЭ: БЗД-ийн 17 дугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтооно
-
Цаг үе2019/09/05
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2021/05/21
Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо
-
Шударга мэдээ2022/12/20
Тээврийн хэрэгслийн торгуулиа хэрхэн төлөх вэ
Сэтгэгдэл