Шударга мэдээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 20-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:30 цагт: 8, 17-р хороо Тайгын булаг ХХК, иргэн Мөнхтуяа, Мөнх-Эрдэнэ, Аваасүрэн, Энхсайхан, Баттөгс, Ганбаатар, Энхтайван, Л.Гэрэлмаа, Баттөмөр /цайны газар/, Сэрдамба, Ж.Болдбаатар, Данзан, Хуяг /блок/, Батцэнд, Энхбат, Готовчулуун /гараж/, Болдбаатар, Энхтайван, Ундрахбат, Эрдэнэбилэг, Маналжав /дугуй засвар/, Даваасүрэн, Төмөрхуяг, Түмэндэмбэрэл, Ж.Хүрэлбат, Энхтайван, Баяраа /ХОС/, Ч.Отгонбаяр, Сэргэлэнбат, Бат-Эрдэнэ, Ц.Одхүү, Баянмөнх, Баясгалан, Баасанжав, Жи-Мобайл, Скайтел, Мосол, Охин хүү, Натуца, Бэсрэгтрейд, Эрхэс трейд, Од мөнх, Энх мөнх трейд, Амин уул, Трансбус, Манлай, Мод эд, ХАОЕН, Престиж фүүд трейд интернэшнл ХХК-ууд, Орхон түшээ мөрөн БГБХ, 016-р ЦА-ийн зоорь болон эдгээрийн ойр орчмоор,
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 10:00-16:00 цагт: 6, 7-р хороо 135-р цэцэрлэг, 10, 11-р байрууд, ОСНААУГ-ын ХҮТ-5, Зүүн түгээх төв, СБД-ийн Гэрэлтүүлэг, Богино трейд, Хүннү, Халиун трейд, Дэлгэр тур, Улаанбаатар барилга ХХК-ууд, Эрдэм төгс сургууль, Жимобайл, Хас банкны 8-р салбар болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 10:00-16:00 цагт: 10-р хороо МТ Сайншанд ШТС-129, 153, Арамдаун Мүёг ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 09:30-16:00 цагт: 7, 8-р хороо 9-15, 17, 32/Г, 36, 38-р байрууд, 89, 93, 94-р цэцэрлэгүүд болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 10:00-16:00 цагт: 13, 14-р хороо 10, 11, 12, 13/А, 18/1, 20-р байрууд, 85-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 10:00-17:00 цагт: 20-р хороо Химийн шингэн, Сор кашмер, Инкон, Алтан булаг ХХК-ууд, ДЦС-4-ийн 1-8-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор,
НАЛАЙХ ДҮҮРЭГ
⏱ 09:00-16:00 цагт: 2-р хороо Нарлаг, Наадам гэр хороолол, Локаторын цэргийн анги болон эдгээрийн ойр орчмоор,
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:00 цагт: Тоосго, Хотхон, Үнэгтэй, Нисэх,
ТӨВ АЙМАГ
⏱ 08:30-17:00 цагт: Баянцогт, Баянхангай, Аргалант, Лүн сумд, Гуна хэсэг, ЭМЖЖМЭТ, Даргиатын ам төмрийн үйлдвэр, ШШГЕГ-ын харьяа 403-р хорих анги, БОАЖЯ-ны Ногоон хэрэм 1, 2 төсөл, Мөнх их мандал ХХК, Тэс петролиум ШТС, иргэн Сэр-Од, Баттогтох /ногооны талбай/, Батсүх /үнээний ферм/ болон эдгээрийн ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Шударга мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



Шударга мэдээ
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Шударга мэдээ
Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.
МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.
Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.




-
Цаг үе2020/10/08
Японы Коосэн, бакалаврын хөтөлбөрөөр суралцах эрх авсан 50 оюутанд батламж гарду...
-
Шударга мэдээ2024/03/28
Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна
-
Цаг үе2023/12/07
“Урт цагаан”-ыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа
-
Улстөр нийгэм2025/04/21
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
