Цаг үе
Мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр санал солилцов
Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн төрийн бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтэд талуудын оролцоо, хамтын ажиллагааг хангах хүрээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ АНУ-ын Бойсе мужийн их сургуулийн зочин судлаач, доктор Т.Одбаярыг Монголд ажиллуулж, судалгааны ажлыг салбарын эрдэмтэн судлаачидтай хуваалцаж байна.
2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Мазаалай баавгай хамгаалах" үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, оролцогчдын саналаар Мазаалай баавгайн өдөртэй болох, үндэсний бахархалт амьтнаар зарлах, хамгааллын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх зэрэг санал, зөвлөмж гаргасан.
Нэн ховордсон, зөвхөн Монгол орны говь цөлд тархсан баавгайн дэд зүйл мазаалайн хамгааллыг сайжруулах, амьдрах орчны доройтлыг бууруулах, тархац нутгийг тэлэх, тоо толгойн өсөлтийг хангах, үндэсний болон олон улсын хэмжээнд таниулах зорилгоор Засгийн газрын тогтоолыг батлуулахаар санал авч нэгтгэж байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/466 дугаар тушаалаар 2024 оныг салбарын хэмжээнд "Мазаалай хамгаалах жил" болгон зарлаж, хамгааллын ажилд 2024 оны төсөвт нэг тэрбум төгрөг төсөвлөж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүллээ.
Монгол орны нэн ховор, устах аюулд орсон мазаалай баавгай (Ursus arctos gobiensis)-г хамгаалахад судлаачдын оролцоог хангаж, статистик тоо мэдээг нэгтгэх, нэгдсэн нэг тоо, нэг ойлголттой байж цаашдын хамгааллын төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах нь чухал юм гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
Цаг үе
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
Сэтгэгдэл