Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ЗГ: Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгон өөрчиллөө

Огноо:

,

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчиллөө.

Хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, ОХУ-ын талаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орсон.

Тус сургуульд сурагчдыг элсүүлэхдээ ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзан элсүүлэх юм байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Хур хог цэвэрлэх ажлыг эхлүүллээ

Огноо:

,

Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай ба сумын төвлөрсөн хогийн цэг нь 3 га газар боловч тархалт нь 31.6 га-д хүрчээ.

Сум үүсгэн байгуулагдсанаас хойш энэ хогийн цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрлаж байна.

Шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогны өмхий үнэр тархаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байна.

Жил ирэх тусам га талбай нь нэмэгдэж буй аж. Хогийн 79 хувийг модны хаягдал, малын сэг зэм эзэлдэг байна.

Иймд олон жил үүссэн хур хогийн цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээхээр БОАЖЯ, Жаргалант сумын ЗДТГ хамтран ажиллана гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрх байна

Огноо:

,

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабаас 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдөр 21 аймгийн Онцгой комисстой цахимаар, 13-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газар, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзалт хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан.

Үүргийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулаад байна.

Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх гэсэн 7 дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрхөд аюулгүй байдлаа ханган эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдэлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлээд байна.

Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, орон сууцны хорооллын аюулгүй байдлын дүрэм, норм стандартын хэрэгжилт, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангах чиглэлээр зөвлөмж мэдээлэл хүргэн, нийтийн эзэмшлийн зам талбайд гал түймэр унтраах болон аврах ажиллагааг зохион байгуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм, норм, стандартын хэрэгжилт, тулгамдсан асуудал, орон сууцны хорооллыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болгон ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг түшиглэсэн “Оюутан цэрэг” сургалт эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн эхэллээ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү сургалт нь нийслэлийн хэмжээнд ҮБХИС-ийн Шархад дахь Сургалтын төв болон Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд зохион байгуулагдаж байгаа бол хөдөө, орон нутагт зарим Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн бүсчилсэн хэлбэрээр явагдаж байна.  

Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд Улаанбаатар хүрээний 16 их, дээд сургууль болон Дорнод, Хэнтий аймгийн оюутан залуусыг хүлээн авч, үндсэн сургалт бэлтгэлийг эхлүүлээд байна. Оюутан цэргүүдийг ирсэн даруйд нь зааварчилгаа хүргэж, энэхүү сургалтад хамрагдсанаар цэргийн 11 төрлийн мэргэжил эзэмшихээс гадна хувь хүний зохион байгуулалт, тэсвэр, хатуужил, бие бялдрын хөгжил гээд олон чадварыг олж авахыг зохион байгуулагчид онцолсон юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм7 цаг 29 минут

Халхголчууд Засгийн газрын бодлогыг тогтвортой үргэлжлүүлж, МАН-ыг б...

Цаг үе7 цаг 37 минут

Монгол Ардын намаас Төвийн бүсэд нэр дэвшигчид Дархан-Уул аймагт ажи...

Улстөр нийгэм7 цаг 45 минут

Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хорооны иргэд МАН-ын нэр дэвшигч...

Улстөр нийгэм10 цаг 46 минут

Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийн тулд Монгол Ардын нам...

Улстөр нийгэм12 цаг 19 минут

Налайх, Багануур, Багахангай дүүргийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүл...

Улстөр нийгэм12 цаг 21 минут

Говьсүмбэрчүүд хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлг...

Улстөр нийгэм17 цаг 16 минут

Монгол Ардын намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид “Улаа...

Улстөр нийгэм17 цаг 20 минут

Монгол Ардын намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдэд иргэд итгэл үзүүл...

Улстөр нийгэм17 цаг 34 минут

Зүүн бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө нь бэлэн учраас Ерөнхий сайдаа бага...

Улстөр нийгэм17 цаг 38 минут

Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Завх...

Санал болгох