Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр ихэнх нутгаар аагим халуун үргэлжилнэ

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны долоодугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 39-44 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газраар 34-39 хэм, бусад нутгаар 30-35 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 33-35 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 32-34 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 32-34 хэм дулаан байна.


2023 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зарим газраар бороо, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн өмнөд хэсгээр аагим халуун үргэлжилж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 радус, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

“Go Мongolia” өдөрлөг энэ сарын 4,5-ны өдөр Япон Улсын Токио хотод болно

Огноо:

,

“Монголд зочлох жил” 2023-2025 ажлын хүрээнд Монгол Улсыг Япон Улсад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг 5 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Япон Улсын Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд “Хаврын баяр”-тай хамтатган зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын 5 хөтөлбөртэй хамтатган толилуулах юм.

Онцолбол Япон Улсын нэрт жүжигчин, дуучин Акира Кобаяши оролцох бол Монгол талаас Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлагтай хамтран ажиллаж байна.

Мөн аяллын 5 хөтөлбөрийг танилцуулах ба үүнд,

- Чингис хаан ба түүхэн аялал,

- Говь ба од,

- Адал явдалт,

- Нэг жуулчинд нэг хонь ба нүүдлийн аялал,

- Өвлийн аялал ба тайга хөтөлбөрийг Япон зах зээлд ажилладаг “Алтантур” ХХК, “Жамо гранд трэйвэл” ХХК, “Түмэнхаан жуулчны бааз”, “Твин ворлд” ХХК, “Шинэ зууч трэйвел” ХХК, “Хэнгүн”ХХК мөн “Аэро Монголия” ХХК ажиллах юм.

Өдөрлөгийг Японы хэвлэл мэдээллийн NHK телевиз, Санкэй сонин, Nikkan Спорт сонин, Өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News , Орикон Мэдээ сурвалжилна гэдгээ мэдэгдлээ гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 04-нөөс 2024 оны тавдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Огноо:

,

Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ. 

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна. 

Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.

Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох