Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ

Огноо:

,

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Зүүн хойд Азийн газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгээс  “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлын нэгдсэн төлөвлөлт, хэрэгжилтийн техникийн зөвлөгөөн”-ийг  БНСУ-ын Инчеон хотноо энэ сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалт, зөвлөгөөнд Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уур орчин шинжилгээний хүрээлэн Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Ховд аймаг дахь Ховд их сургууль, Хөвсгөл аймгийн “Эко дэвшил” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Энэ  үеэр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Б.Базаррагчаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Монгол Улсын бодлого, үйл ажиллагаа” сэдвээр, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн  дарга Д.Дуламсүрэн "Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох тухай бодлого, арга хэмжээ” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний онооны картыг ашиглан гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхын үнэлгээ хийх аргачлалыг танилцуулах, үнэлгээнд суурилсан төлөвлөлт, хэрэгжилтийн талаар ойлголт мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зорилготой тус зөвлөгөөнийг Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн багш нар удирдан, дасгал, хэлэлцүүлэг хийх, газар дээр нь танилцах зэрэг дадлагуудын хүрээнд зохион байгууллаа.

 Сургалтад оролцогчидтой БНСУ-ын Инчёон хотноо байрлах Дэлхийн Уур амьсгалын Ногоон сангийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун, НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн бүсийн захирал Б.Ганболд нар уулзалт хийсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ

Огноо:

,

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Огноо:

,

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялгах вэ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт11 цаг 41 минут

СПОРТ клубт нэг, нэг удаа ҮНЭГҮЙ хичээллэж үзэх үү?

Цаг үе19 цаг 58 минут

Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэр...

Улстөр нийгэм20 цаг 1 минут

Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтэ...

Үзэл бодол20 цаг 3 минут

Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үз...

Урлаг спорт20 цаг 14 минут

Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхий...

Улстөр нийгэм20 цаг 20 минут

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж ...

Шударга мэдээ20 цаг 27 минут

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн ...

Цаг үе20 цаг 30 минут

Улирлын чанартай харшлыг ханиад, томуугийн шинж тэмдгээс хэрхэн ялга...

Улстөр нийгэм20 цаг 37 минут

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Цаг үе20 цаг 42 минут

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хаана

Санал болгох