Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны зургаадугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон Алтайн өвөр говиор 28-33 хэм, говийн аймгуудын нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 25-27 хэм дулаан байна.


2023 оны долоодугаар сарын 01-нээс долоодугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо, 2-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-ноос ихэнх нутгаар сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө +17-22 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

“Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Авто зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн давааны авто замыг 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хаана.

Зам засварын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:67 “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулсан тул тухайн чиглэлийг UB смарт аппликейшн дээр Ч:67Z тэмдэглэгээтэйг сонгон харах боломжтой.

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Огноо:

,

Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух үед нь баривчиллаа.
 
Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа. 
 
Тодруулбал, шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина

Огноо:

,

Нийслэлд 2024 оны тавдугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.

21 аймаг тавдугаар сарын 3-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм.

Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах бэлтгэлдээ ороод байна.

Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд "Тэнгэр плаза", "Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг", "Ялалтын талбай"-д, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох